УИХ-ын гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн хамгаалах үндсэн үүрэгтэй.

viber_image_2026-11-19_11-17-32-048.jpg

Энэхүү үндсэн чиг үүрэг, бүрэн эрх, хариуцлага нь:

·         Хууль тогтоох: Монгол Улсын хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл санаачлах, хэлэлцэх, батлах.

·         Хяналт тавих: Төрийн хууль, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, Засгийн газар болон холбогдох албан тушаалтнуудад асуулга, асуулт тавьж хариу авах.

·         Чуулган, байнгын хороонд ажиллах: УИХ-ын нэгдсэн чуулган, холбогдох Байнгын хорооны хуралдаанд идэвхтэй оролцож, санал өгөх.

·         Төлөөлөх ба холбох: Сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалах, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, эрх бүхий байгууллагад шилжүүлэх.

ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

viber_image_2026-11-19_11-17-32-804.jpg

Санааачилж өргөн барьсан хууль тогтоомж:

1.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

2.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

3.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

УИХ-ын гишүүдийн хамт 2 хуулийн төсөл өргөн барив

1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл.

2.Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл.

АЖЛЫН ХЭСЭГ

Есөн ажлын хэсгийг ахалж ажиллав

-“Улс төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/”-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулган болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг.

-“Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан саналыг судлах, шийдвэрлэх” үүрэг бүхий ажлын хэсэг

-“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсэг

-“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” үүрэг бүхий ажлын хэсэг

-“Нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, захиргааны хэм хэмжээний актын тоог цөөрүүлэх, цэгцлэх талаар санал, дүгнэлт гарган холбогдох бусад хууль тогтоомжийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг

-“Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох” асуудлаар гаргасан нийтийн өргөдлийн дагуу үл хөдлөх хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татварын асуудлыг судалж, холбогдох хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг.

-“Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл”-ийг чуулган болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг.

-“Малчны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих” сонсголын бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг.

-Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP7)-ын хүрээнд олон улсын парламентын түвшинд зохион байгуулагдах өндөр хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангаж, хэрэгжүүлэх ажлын хэсэг.

viber_image_2026-11-19_11-17-34-873.jpg

Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн гишүүнээр ажиллав

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт” сэдэвт ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг.

БАЙНГЫН ХОРОО

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хороонд харьяалагдан ажиллаж, байнгын хороодын хуралдаанд 85-90 хувийн ирцтэй оролцож, холбогдох хууль, тогтоол шийдвэрийн төслийн ажлын хэсэгт орж үг хэлж, санал шүүмжлэл өрнүүлж, идэвх санаачлагатай ажиллаж байна.

Хяналт тавих чиг үүргийн хүрээнд:

Ерөнхий хяналтын сонсголын даргалагчаар ажиллав

“Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх” ерөнхий хяналтын сонсгол даргалагчаар ажиллав.

Түүнчлэн:

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт” сэдэвт ерөнхий хяналтын сонсголын гишүүнээр ажиллав.

viber_image_2026-11-19_11-17-33-531.jpg

Төлөөлөх чиг үүргийн хүрээнд:

4500 орчим иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсов

Сонгогчдынхоо эрх ашгийг хамгаалах, иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, эрх бүхий байгууллагад шилжүүлэх, хариу өгөх байдлаар ажиллаж байна. 2026 онд иргэд, байгууллагаас ирүүлсэн нийт  35 өргөдөл, гомдол, албан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж, хариу өгч ажилласан байна.

2025 оны намрын чуулган болон 2026 оны хаврын чуулганы завсарлагаар Булган, Хөвсгөл, Орхон аймгийн 4500 орчим иргэдтэй уулзаж, УИХ, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын явц, гүйцэтгэлд хяналт тавих, төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцах ажлуудыг зохион байгууллаа.

ГАДААД ХАРИЛЦАА

viber_image_2026-11-19_11-17-36-113.jpg

Олон улсад парламентын харилцааг өргөжүүлэн ажиллаж байна

Монгол Улсын Их Хурлын дэд даргын хувьд оногдсон үүрэг, хариуцлагын хүрээнд Улсын Их хурлын гадаад харилцааг хөгжүүлэх, парламентын ардчиллыг бэхжүүлэх, олон улсын нэр хүндийг өсгөх, сурталчлан таниулах, дэлхийн болон бүс нутгийн улс орнуудын парламентуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох үйл ажиллагаанд идэвх, санаачлага гарган ажиллаж байна.

Бүгд Найрамдах Чех Улсад айлчлав

-Монгол-Чехийн парламентын  хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны 03 дугаар сарын 06-нд Бүгд Найрамдах Чех Улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд тус улсын Парламентын танхимын дарга Милош Вийстрчил, дэд дарга Йитка Сейтлова, мөн Төлөөлөгчдийн танхимын дэд дарга Патрик Нахер нартай албан уулзалт хийв.

Хамтын ажиллагааны хүрээнд мөн Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга хатагтай Йитка Сейтлова тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол-Чехийн парламентын бүлгийн гишүүдийн хамт хүлээн авч уулзаж, санал солилцсон юм.

Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог онцлов

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад гишүүдийн хамт албан ёсны айлчлал хийлээ. Энэ үеэр Английн парламентын тэргүүн Монгол Улсын ардчиллыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ парламент дахь ардчиллын хэм хэмжээ, эмэгтэйчүүдийн оролцоо зэргээр ардчиллыг дэлгэрүүлж байгаа орон хэмээн онцлов.

Монгол-Польшийн парламентын хамтын ажиллагааны талаар санал солилцов

-Монгол Улсын парламентын төлөөлөгчид Бүгд Найрамдах Польш Улсад  2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийв. Энэ үеэр тус улсын Сенатын Дэд маршал (дэд дарга) Михав Каминьски, Сеймийн Дэд маршал Моника Виелиховска нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

-Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла болон Польш Улсын Сеймийн гишүүдийн төлөөлөлтэй албан уулзалт хийлээ.

Европын парламентын гишүүн Андрей Досталтыг хүлээн авч уулзав

Цөлжилттэй тэмцэх тухай HYБ-ын конвенцын талуудьн 17 дугаар бага хурлын нээлтийн ёслолд оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн Европын парламентын гишүүн Андрей Досталыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Европын парламентын гишүүн Андрей Досталтыг хоёр орны эдийн засгийн хөрөнгө оруулалтыг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа уламжлав.

Түүнчлэн:

-Монгол-Унгарын парламентын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Олах Лайошийг хүлээн авч уулзав.

-Монгол-Европын парламент хоорондын 18 дугаар зөвлөлдөх уулзалтын төлөөлөгчдийг 05 дугаар сарын 27-нд хүлээн авч уулзав.

-Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүяма болон Элчин сайд Игавахара Масарү нарыг хүлээн авч уулзлаа.

- Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикийг хүлээн авч уулзав.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД

viber_image_2026-11-19_11-17-35-490.jpg

Автозамын томоохон төслүүдийг эхлүүллээ

УИХ-ын гишүүний үндсэн үүргийн нэг нь улсын төсвийг батлах ажил байдаг. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд Булган аймагт 57 тэрбум 180 сая төгрөг, Орхон аймагт 23 тэрбум 120 сая төгрөг, Хөвсгөл аймагт 72 тэрбум 740 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг бүсээс сонгогдсон Улсын Их хурлын гишүүдийн хамт тусгасан байна.

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд Хойд бүсийн Булган аймагт 100 тэрбум 775 сая төгрөг, Орхон аймагт 59 тэрбум төгрөг, Хөвсгөл аймагт 194 тэрбум 647 сая төгрөгийн өртөг бүхий хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна. Үүнээс авто замын томоохон төслүүд болох Булган аймагт Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн хатуу хучилттай авто замын дуусгал, Орхон аймагт Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл Хөвсгөл аймагт Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай автозамыг шинээр эхлүүлэхээр тусгагдаад байна.

viber_image_2026-11-19_11-17-34-236.jpg

ОЛОН НИЙТИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА

Ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэхэд анхаарч байна

Монголын ноос, ноолуурын холбооны тэргүүний хувьд энэ салбарын аж ахуйн нэгж, үйлдвэрүүд болон малчидтай хамтран ажилладаг. Дэлхийн ноолуурын зах зээл дээр гол тоглогч нь БНХАУ, Монгол Улс.

Өдгөө дэлхийн ноолуурын зах зээл жилд дунджаар 24 мянган тонн ноолуур үйлдвэрлэдэг бөгөөд үүний 50 хувийг (12 мянган тонн) БНХАУ дангаараа хангадаг бол Монгол Улс 40 хувийг (10 мянган тонн) нийлүүлдэг. Ноолуур боловсруулах чиглэлээр Итали, Их Британи тэргүүлдэг.

Монголын ноос, ноолуурын холбооноос санаачлага гарган ноолуурын үйлдвэрүүд, Засгийн газар, Монгол банк, арилжааны банкууд, гадаадын элчин сайдын яамд, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажилласан. Үүний үр дүнд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт”  нэмэгдүүлсэн. Тухайлбал, өнгөрсөн оноос эхэлж зөвхөн самнаж боловсруулсан ноолуур экспортлох болсноор 500-700 тэрбум төгрөгийн нэмүү өртөг дотоодод үлдэх тооцоо гарч байна.

2025 онд Монгол Улс 4000 тонн самнасан ноолуур экспортолж 330,6 сая ам.долларын орлого олсон бөгөөд энэ нь 2024 оныхоос 80 сая орчим ам.доллараар илүү үзүүлэлт юм. Эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж,  экспортын хэмжээ өссөнөөр ноолуурын ханш 2026 оны хавар дунджаар нэг кг нь 170 мянган төгрөгт хүрсэн.

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн тулгамдсан асуудлаар санал солилцов

“Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо”-ны төлөөлөлтэй уулзалтууд хийлээ. Энэ үеэр тээврийн хэрэгслийн стандарт, нормативын хугацааг сунгах, үнэ тарифт өөрчлөлт оруулах, төрөөс үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлтэй зээл, тусламжийн талаар санал солилцов. Мөн тэдний өмнө тулгамдсан асуудлыг салбарын яам, агентлагт уламжиллаа.

Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгчидтэй уулзав

Уулзалтаар, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны хүрээнд боловсрол, соёлын хамтын ажиллагааны зэрэгцээ иргэд, аж ахуйн нэгжүүдийн хооронд бизнес, эдийн засаг, техникийн хамтын харилцааг өргөжүүлэх талаар ярилцав. Ингэхдээ харилцан ашигтай хамтран ажиллах, хоёр орны бизнес эрхлэгч иргэдэд үр өгөөж бий болгохыг чухалчилсан.

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтарч ажиллана

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийв. Энэ үеэр Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шударга бус өрсөлдөөн, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн хяналтын орон зайг хэрхэн нөхөх, аймаг, сум, баг, хороонд хэрэгчийн эрхийг хамгаалах салбар нэгж байгуулах зэрэг асуудлаар санал солилцож, хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,