Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК агаарын хөлгийн парк шинэчлэлийн хүрээнд “Boeing 737 MAX 8” загварын шинэ агаарын хөлгөө 2026 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Сиэтл хотноо хүлээн авлаа.

“Өгөөдэй хаан” хэмээн нэрлэсэн шинэ агаарын хөлгийг хүлээн авах болон тууз хайчлах ёслолд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр, иргэний нисэхийн салбарын удирдлагууд, холбогдох албаныхан болон “Боинг” компанийн төлөөлөл оролцов.

Энэ үеэр “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн, “Боинг” компанийн дэд ерөнхийлөгч Жефф Эдвардс нар хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Шинэ агаарын хөлгийг Их эзэн Богд Чингис хааны гуравдугаар хүү, Монголын эзэнт гүрний хоёр дахь их хаан Өгөөдэйн нэрээр нэрлэжээ. Энэ нь “МИАТ” компанийн парк шинэчлэлийн хүрээнд хүлээн авч буй хоёр дахь “Boeing 737 MAX 8” загварын онгоц юм.

Тус компани энэхүү загварыг ойрын болон дунд зайн нислэгт тохиромжтой, түлшний хэмнэлт, эдийн засгийн үр ашигтай, зорчигчдын тав тухыг хангах боломжтой гэж үзэн сонгосон байна. Шинэ хөлгийг Бээжин, Сөүл, Токио болон Тайланд зэрэг чиглэлд ашиглахаар төлөвлөжээ.

Ёслолын үеэр “Боинг” компанийн Дэлхийн борлуулалт, маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Брэд МакМаллен “МИАТ” компанийн 70 жилийн ойн үеэр шинэ агаарын хөлөг нийлүүлж буй нь парк шинэчлэлийн чухал алхам болж байгааг онцолсон байна. Мөн бүс нутгийн агаарын тээврийн эрэлт нэмэгдэж буй энэ үед шинэ онгоц нь зорчигч тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж, нислэгийн үр ашгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулна гэдгийг илэрхийлжээ.

Түүнчлэн “Боинг” компани цаашид “МИАТ” компанийн АНУ-ын чиглэлд алсын зайн нислэг үйлдэх зорилтыг дэмжиж, хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.

Ийнхүү шинэ агаарын хөлөг парк шинэчлэлд нэмэгдсэнээр “МИАТ” компанийн нислэгийн сүлжээг өргөжүүлэх, зорчигчдод үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэгэн чухал алхам болж байна.

#МИАТ компани, #“Boeing 737 MAX 8”, #шинэ онгоц,