Боловсролын сайдын ээлжит шуурхай хуралдаан болж /2026.11.24/, өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар холбогдох албан тушаалтнуудад хугацаатай үүрэг чиглэл өглөө.
Өмнөх шуурхай хуралдаанаар нийт 26 үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 60.1 хувьтай байгааг танилцуулсан бөгөөд түрээс, тэтгэмжтэй холбоотой асуудлууд бүрэн шийдвэрлэгджээ.
Хуралдааны үеэр Боловсролын сайд 2027 онд боловсролын салбарын төсөв, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан хариуцлага, ажлын үр дүн, хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагатайг онцоллоо. Энэ хүрээнд 2026 оны төсвийн гүйцэтгэл болон 2027 оны төсвийн төлөвлөлт, уялдаа холбооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл бэлтгэн дараагийн хуралдаанд танилцуулах үүрэг өгсөн байна.
Мөн ирэх онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг орон нутгийн удирдлага болон нийслэлтэй нягт уялдуулан төлөвлөж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг чиглэл болгожээ.
Дараагийн шуурхай хуралдаанаар боловсролын салбарт хэрэгжиж буй сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын явц, газрын асуудал болон тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийн талаар нэгдсэн мэдээлэл танилцуулах юм. Түүнчлэн байгууллагууд 2026 оны ажлын гүйцэтгэл, үр дүнгийн санхүүжилтийн хэрэгжилтээ тайлагнах шаардлагатайг онцоллоо.

Хуралдаанаар багшийн хөгжлийг дэмжих гурван тулгуурт бодлого болон салбарт хэрэгжүүлэх бусад бодлогын арга хэмжээг 2027 оны төсөвтэй уялдуулах, холбогдох бодлогын баримт бичгүүдийн эцсийн хувилбарыг батлуулах ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэв.
Сурах бичгийн хүртээмжийн хувьд тодорхой ахиц гарч, баруун бүсийн аймгууд болон орон нутгийн ихэнх сургуулийн сурах бичгийн хангалт 100 хувьд хүрсэн байна.
Түүнчлэн 2027 оны улсын төсөвт хотхоны бага сургуулийн санхүүжилт тусгагдан батлагдсантай холбогдуулан ирэх оны эхнээс бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулж эхлэх шаардлагатайг онцоллоо.

#онцолсон, #БОЛОВСРОЛ, #Боловсролын салбар, #Боловсролын сайдын ээлжит шуурхай хуралдаан,