Гэрэл зургийг MPA.mn

2026 оны өвлийн Монгол хэл бичгийн шалгалтыг 12 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулна.

Шалгалтад оролцогчдын цахим бүртгэл 2026 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 18:00 цаг хүртэл eyesh.eec.mn цахим хуудсаар явагдана.

Бүртгүүлэхдээ цахим хуудасны “Шинээр бүртгүүлэх” хэсэгт дарж, зааврын дагуу мэдээллээ оруулна.

Мөн бүртгүүлэгчид бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан “Шалгуулагчийн булан”-д нэвтэрч, шалгалт өгөх хичээлээ сонгон, шалгалтын хураамжаа төлж бүртгэлээ баталгаажуулах шаардлагатай.

Анхаарах зүйлс:

- Бүртгэлийн хугацааг сунгахгүй.
- Нэмэлт бүртгэл хийхгүй.
- Бүртгэл хаагдсаны дараа шалгалтын нэмэлт хичээл сонгох боломжгүй.
Иймд 2026 оны өвлийн Монгол хэл бичгийн болон Элсэлтийн шалгалтад бүртгүүлэгчид бүртгэлээ товлосон хугацаанд багтаан бүрэн баталгаажуулахыг БҮТ-өөс зөвлөлөө. 

#Монгол хэл бичгийн шалгалт, #БҮТ,