Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ын тэргүүн дэд дарга С.Батбаатар УИХ-ын гишүүн Б.Батбаатартай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт (АТГ) хандаж, шалгуулах хүсэлт гаргасан талаар мэдээллээ.
Түүний мэдээлснээр, ИЗНН-ын санхүүжилт, мөнгөний зарцуулалттай холбоотой хэд хэдэн асуудалд эргэлзээ үүссэн тул холбогдох баримт, материалыг АТГ-т хүргүүлжээ.
Тухайлбал, Кени улсад арга хэмжээ зохион байгуулахтай холбоотойгоор 10 сая төгрөгийг зургаан удаа буюу нийт 60 сая төгрөгөөр зарцуулсан, мөн арга хэмжээ зохион байгуулахад 40 сая, танилцуулах материал бэлтгэхэд 30 сая төгрөг зарцуулсан гэх асуудлыг хөндсөн байна. Түүнчлэн намд төрөөс олгосон санхүүжилтийн зарцуулалт, бэлтгэн нийлүүлэгчдийн зардал болон банкны зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлыг шалгуулах хүсэлт гаргажээ.
Гэрэл зургийг MPA.mn

#live, #атг, #ИЗНН-ын тэргүүн дэд дарга С.Батбаатар,

Эрдэнэт-Овоо:
USD | 3595