УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нүүрсний хэргийг хянан шалгах Түр хорооны даргаар ажиллаж байсан үеийнхээ талаар болон Х.Нямбаатарын сүүлийн үеийн мэдэгдэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрээр: “Х.Нямбаатар Нүүрсний хянан шалгах хорооны даргаар гурван сар ажилласан. Өөрийг нь Түр хорооны даргаас зайлуулсан гэж яриад байна.
Мань хүн өөрийн хүсэлтээр 2023 оны аравдугаар сард УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөж, Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчаар томилогдсоны дараа намайг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Нүүрсний хэргийг хянан шалгах УИХ-ын Түр хорооны даргаар томилсныг түмэн олон мэднэ.
Би ажлаа аваад сар гаруйн дараа сонсгол хийсэн. Намайг ажлаа авахад Х.Нямбаатарын нүүрсний Түр хороо ямар ч хяналт шалгалтын ажил хийж, нотлох баримт цуглуулаагүй байсан. Нэг сарын дотор хянан шалгагч, шинжээчдийг томилж, бид хамтдаа маш богино хугацаанд сонсголыг хийсэн.
Бодь интернэшнлийн асуудлыг сонсголд яриагүй, нуун дарагдуулсан, үүнийхээ шанд авлига авсан гэх мэтээр намайг гүтгэв. Л.Оюун-Эрдэнэ “Лхагвын тойм” нэвтрүүлэгт ярихдаа 1.3 сая ам.доллар, Х.Нямбаатар лайвдаа 500 мянган ам.доллар, 800 мянган ам.доллар, 10 сая ам.долларын авлига авсан гэж Амундра, Сумьяабазар ярьсан гэх зэргээр мэдэгдсэн.
Мөн Бодь руу 110 сая ам.доллар шилжээгүй гэж би сонсгол дээр ярьсан гэх мэтээр гүтгэлээ.
Энэ гүтгэлэг шинэ юм биш. 2026 оны хавар буюу гуравдугаар сард Л.Оюун-Эрдэнэ “Лхагвын тойм”-д ярьсан гүтгэлгийг л Х.Нямбаатар өчигдөр давтаж ярьсан. Ямар ч баримтгүй, “Амундра тэгж ярьдаг” гэх ганцхан яриатай.
Амундра нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөх байсан.
Ер нь сонсголыг өөрсдөө ч бүтэн үзээгүй байх. Тэнд миний нэхээд байгаа зүйлийг л надаас нэхээд байдаг юм. Үүнийг нүүрсний хэргийн хяналт шалгалтыг гардан хийж, дүгнэлтээ УИХ-д танилцуулсан арав гаруй хянан шалгагч, шинжээч нотолно.
Сонсголын бүтэн бичлэгийг сайн тогтож үзэх хэрэгтэй. Энд бүх асуудал нотлох баримттай яригддаг” хэмээн мэдэгдлээ.

#live, #УИХ-ын гишүүн Б.Энхбаяр,