Өмнөговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн шинэ барилга ашиглалтад орлоо.

Тус төвийн барилгыг 2025-2026 онд улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан бол 2026 онд орон нутгийн төсвөөс 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, оффисын тавилга, тоног төхөөрөмжөөр бүрэн хангажээ.

Мөн Өмнөговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн лабораторийг Говийн бүсийн төв лаборатори болгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр уул уурхайн үйл ажиллагаанаас агаар, ус, хөрс болон хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг хянах, шинжлэх лабораторийн үйл ажиллагаа стандартын шаардлага хангасан орчинд явагдах боломж бүрдэж байна.

Тус төвийн техник, технологийн хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2025 онд агаар мандлын дээд давхаргыг судлах орчин үеийн төхөөрөмжүүд суурилуулсан бол 2026 онд агаарын чанарыг зургаан үзүүлэлтээр хянах станцтай болжээ. Цаашид цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг дэвшилтэт арга, технологид тулгуурлан хөгжүүлэхээр зорьж байна.

Өмнөговь аймгийн цаг уурын алба 2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 1,641 нислэгт цаг уурын үйлчилгээ үзүүлсэн байна. Нислэгийн хөдөлгөөн ихтэй аймгийн хувьд нислэгийн аюулгүй байдлыг хангах, аялал жуулчлал болон уул уурхайн салбарын тогтвортой үйл ажиллагааг дэмжих зорилгоор цаг уурын радарын асуудлыг орон нутгийн төсвөөр шийдвэрлүүлэх хүсэлтийг аймгийн удирдлагуудад уламжилжээ.

Цаг уур, орчны шинжилгээний салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гурван аймгийн төвийн барилга, 20 гаруй өртөө, харуулын барилга баригдаж байгаа бөгөөд зарим нь ашиглалтад орж эхэлж байна.

Ийнхүү Өмнөговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв шинэ байртай болсноор цаг уурын ажиглалт, судалгаа, орчны хяналт шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн байгаль орчны мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах чухал ач холбогдолтой юм.

#өмнөговь, #ЦУОШГ,