Ерөнхийлөгч Владимир Путин Сергей Суровикиныг Украин дахь Оросын цэргийн дээд командлагчаар томилсноосоо ердөө гуравхан сарын дараа албан тушаалаас нь чөлөөллөө.
Түүний оронд жанжин штабын дарга Валерий Герасимов “цэргийн тусгай ажиллагаа”-г удирдахаар болсон байна.
Генерал Герасимов нь 2012 оноос хойш энэ албан тушаалыг хашиж байгаа бөгөөд Зөвлөлтийн дараах Оросын жанжин штабын даргаар хамгийн удаан ажилласан хүн юм.
Сүүлийн үед Украины эрчим хүчний дэд бүтцэд гол анхаарлаа хандуулж байсан, одоо Герасимовын орлогчоор томилогдсон генерал Суровикин нь Сири дэх Оросын ажиллагаа, ялангуяа Алеппо хотыг хүчтэй бөмбөгдсөн зэрэг харгис хэрцгий тактикаараа алдартай бөгөөд түүнийг "Генерал Армагеддон" гэж хочилдог.
Аравдугаар сард уг ажиллагааг удирдахаар томилогдсоноосоо хойш тэрээр Украины энгийн иргэдийг цахилгаан, дулаан, усгүй болгохыг эрмэлзэж ирснээс гадна өмнөд хэсгийн Херсон хотоос ухрах шийдвэр гаргаж байв. Энэ нь украинчуудын хувьд томоохон амжилт болсон юм.
Оросын Батлан хамгаалах яам генерал Суровикиныг командлагчаар томилсон нь “зэвсэгт хүчний янз бүрийн салбаруудын хооронд нягт холбоо тогтоох, Оросын армийн удирдлагын чанар, үр нөлөөг сайжруулах зорилготой” гэж мэдэгдсэн байна.
Гэвч зарим хүмүүс түүнд хэт их эрх мэдэл олгосон байж магадгүй гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC

#Валерий Герасимов, #Сергей Суровикин, #Украины дайн,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557