Үндэсний хяналтын системийн “Notice to Air Missions System” (NOTAM) буюу нислэгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх системд алдаа гарсны улмаас АНУ-ын бүх дотоодын нислэгүүдийг Гринвичийн цагаар 14 цаг хүртэл цуцалсан байна.

Зөвхөн агаарт байсан нислэгүүдийг зорьсон газраа хүртэл нислэгээ үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ.

Холбооны Нисэхийн Захиргаа (FAA) нислэгийн маршрутуудад гарч болзошгүй аюулын талаар нисгэгчдэд анхааруулга өгдөг системийг сэргээхээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.

“FAA”-ын мэдэгдсэнээр зарим функцууд дахин онлайн болж эхэлж байгаа ч Үндэсний агаарын орон зайн системийн ажиллагаа хязгаарлагдмал хэвээр байгаа аж.

“American Airlines”-ийн мэдээлснээр саатлын улмаас бүх зорчигч тээврийн болон ачаа тээврийн нислэгүүд цуцлагдсан байна.

“United Airlines” мөн “FAA”-аас нэмэлт мэдээлэл ирүүлэх хүртэл дотоодын бүх нислэгээ хойшлуулж байгаагаа мэдэгджээ.

Техасын Остин-Бергстромын олон улсын нисэх онгоцны буудал Америк даяар бүх нисэх онгоцны буудлууд үйл ажиллагаагаа зогсооход хүрээд байгааг “Twitter”-ээр мэдэгдсэн байна.

Нислэгийг хяналтын “FlightAware” вебсайтын мэдээлснээр Гринвичийн цагаар 12:19 цагийн байдлаар АНУ даяар болон АНУ руу ирж, явж буй нийт 1,230 нислэг хойшлогджээ.

Эх сурвалж: BBC, Reuters

#агаарын тээвэр, #АНУ,