Гэрэл зургийг MPA.mn

Цаг уурын байгууллагаас энэ сарын 16-17-нд шилжих шөнө болон 17-ны өдөр зарим аймгийн нутгаар цасан шуурга шуурахыг анхаарууллаа.

Тодруулбал, 16-17-нд шилжих шөнө Өвөрхангай, Төв, Дундговь аймгийн нутгаар болон Өмнөговь аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Харин 17-ны өдөр Сүхбаатар, Дорноговь аймгийн нийт нутгаар болон Хэнтий аймгийн өмнөд хэсгээр цасан шуургатай байх төлөвтэй байна.

Цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Иймд:

- Холын замд гарахаасаа өмнө цаг агаарын мэдээг заавал шалгах;
- Шаардлагагүй тохиолдолд замд гарахгүй байх;
- Малчид малаа ойрын бэлчээрт байлгаж, малын хашаа, хороо болон нөмөр нөөлөгтэй газрыг урьдчилан бэлтгэх;
- Цасан шуурганд төөрөх, зам тээврийн осолд өртөхөөс сэрэмжлэхийг зөвлөж байна.

#онцолсон, #Сэрэмжлүүлэг, #цасан шуурга,