Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, мөсөн сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар Испанийн Мадрид мужийн Торрехон-де-Ардос хотод болсон олон улсын мөсөн сийлбэрийн тав дахь удаагийн тэмцээнд тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртжээ.
Тэд “Тэнгисийн үнсэлт” нэртэй бүтээлээрээ 14 орны 22 уран бүтээлч, 10 баг өрсөлдсөн тус тэмцээний ялагчаар тодорсон байна.
Тэмцээн арваннэгдүгээр сарын 7-13-ны өдрүүдэд үргэлжилсэн бөгөөд энэ жилийн сэдэв нь далайн амьтад, усан доорх ертөнц болон домгийн амьтад байжээ. Оролцогчид тус бүр 125 кг жинтэй 25 ширхэг мөсөн блокоор долоо хоногийн турш бүтээлээ урласан бөгөөд ялагчдыг арваннэгдүгээр сарын 14-нд шалгаруулсан байна.
Монголын уран бүтээлчид тус тэмцээнд өмнө нь амжилттай оролцож байв. Тухайлбал, 2024 онд болсон гурав дахь удаагийн тэмцээнд “Алиса: Гайхамшигт аялал” бүтээлээрээ тэргүүн байр эзлэхийн зэрэгцээ үзэгчдийн шагнал хүртэж байжээ.
Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар Монголын Мөсөн баримлын үндэсний холбооны гишүүд бөгөөд Хятад, АНУ, Швед, Латви зэрэг улсын олон улсын тэмцээн, наадмаас шагнал хүртэж байсан туршлагатай уран бүтээлчид юм. Түүнчлэн Ц.Мөнх-Эрдэнэ 2019 онд Шведийн Кальмар хотод болсон олон улсын элсэн баримлын уралдаанд түрүүлж, дэлхийн мөсөн сийлбэрчдийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.

Эрдэнэт-Овоо:
USD | 3595