Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 13-нд Элчин сайдын өргөөнд болжээ.

Энэ удаагийн өргөмжлөлийг Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хоёр эрхэмд гардуулсан байна.

Тодруулбал, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал, урлаг судлалын ухааны доктор П.Байгалмаа, “UB Drums” хамтлагийн үүсгэн байгуулагч Б.Ганхөлөг нар өргөмжлөл хүртжээ.

П.Байгалмаа нь 2000-аад оны эхэн үеэс Японы уран бүтээлчдийн үзэсгэлэнг Монголд зохион байгуулж, хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулсан байна. Тэрбээр 2022 онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Япон постер” үзэсгэлэн, 2023 онд “Японы хүүхэлдэйн үзэсгэлэн”-г Монголын үзэгчдэд хүргэжээ. Мөн 2027 онд “Японы гайхамшигт ур чадвар” үзэсгэлэнг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Харин Б.Ганхөлөг 1999 оноос Японы уламжлалт тайко бөмбөрийн урлагийг эзэмшиж эхэлсэн бөгөөд 2015 онд “UB Drums” хамтлагийг байгуулжээ. Өдгөө 30 орчим гишүүнтэй тус хамтлагаараа дамжуулан Японы уламжлалт хөгжмийн урлаг, соёлыг Монголд түгээн дэлгэрүүлж, “Japan Festival” зэрэг арга хэмжээнд тогтмол оролцдог байна.

Ёслолын үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахара өргөмжлөлийг гардуулж, хоёр орны харилцаа, соёлын хамтын ажиллагаанд оруулсан тэдний олон жилийн хувь нэмэр, зүтгэлийг өндрөөр үнэлжээ.

#Японы Элчин сайдын өргөмжлөл,