АНУ-ын засгийн газар цагаачдыг нэвтрүүлэхгүй байх зорилгоор босгосон ханыг холбооны газар нутаг дээр хууль бусаар барьсан гэж үзэн, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш долоо хоногийн дараа Аризона муж АНУ-Мексикийн хилийн дагуу байрлуулсан чингэлгүүдээ буулгахаар болжээ.

Муж улс болон холбооны эрх баригчдын тохиролцооны дагуу Аризона муж чингэлэг болон тэдгээрийг суурилуулахад ашигласан тоног төхөөрөмж, материал, тээврийн хэрэгслийг нэгдүгээр сар гэхэд өөр газар руу шилжүүлж, ажлаа зогсоохоор болсон байна.

95 сая ам.долларын өртөгтэй 3,000 хүртэлх чингэлгийг байрлуулах ажлын явц 30 хувьтай үргэлжилж байжээ.

Одоогийн амбан захирагч, Бүгд найрамдах намын гишүүн Даг Дуси өнгөрсөн наймдугаар сард Аризонагийн Мексиктэй хиллэдэг хилийн зурвасын дагуу 600 км газарт ачааны чингэлэг байрлуулах захирамжид гарын үсэг зурж байв.

Дуси тушаалд гарын үсэг зурахдаа “Манай хилийн бүс нутгийг АНУ руу нэвтрэх гарц болгон ашиглаж, хууль сахиулах байгууллага, эмнэлэг, ашгийн бус байгууллага, оршин суугчдад дарамт учруулж байна” гэж мэдэгдэж байжээ.

Харин Хууль зүйн яам уг чингэлгүүдийг холбооны газар нутаг дээр хууль бусаар барьсан гэж үзэн, шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан юм.

Байгаль орчны идэвхтнүүд мөн 6.7 метрийн өндөртэй, дээд хэсэгтээ өргөст тортой ханыг нутгийн зэрлэг ан амьтдад хортой хэмээн эсэргүүцэж байжээ.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Аризона муж, #Мексикийн хил,