Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны ажлын айлчлалынхаа хүрээнд Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Моритой уулзлаа.

Ерөнхий сайд Н.Учралын Япон Улсад хийх ажлын айлчлал есдүгээр сарын 27-30-нд үргэлжилж байгаа бөгөөд энэ үеэр Японы Ерөнхий сайд С.Такаичитай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцоно.

Японы Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Мори 2026 оны хоёрдугаар сарын 18-нд энэ албан тушаалд сонгогдсон. Тэрээр 1948 оны наймдугаар сарын 31-нд Токио хотод төрсөн, Тохоку их сургуулийг инженерийн чиглэлээр төгсөж, Нагoya их сургуульд инженерийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. 

Э.Мори 1974-1988 онд Kawasaki Heavy Industries компанид ажиллаж байгаад 1990 онд Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр анх сонгогджээ. Тэрээр парламентын гишүүнээр 13 удаа сонгогдсон бөгөөд 2008-2009 онд Японы Хууль зүйн сайдаар ажиллаж байсан байна. 

Монгол, Япон улс “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Ирэх 2027 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохионо. 

Уулзалтын үеэр хоёр улсын парламент хоорондын харилцаа, хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа болон Монгол, Японы харилцааг цаашид өргөжүүлэх асуудлыг хөндлөө.

#онцолсон, #айлчлал, #Япон улс, #Ерөнхий сайд Н.Учрал, #Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Э.Мори,