Цар тахлын улмаас хямралд ороод байсан дэлхийн агаарын тээврийн салбар сэргэж, өнгөрсөн есдүгээр сард зорчигчдын урсгал 2021 онтой харьцуулахад 57 хувиар өссөн байна.

Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны даваа гарагт гаргасан мэдээллээс үзвэл Ковид-19-тэй холбоотой хязгаарлалтууд цуцлагдсаны дараа хүмүүсийн аялах сонирхол нэмэгдсэнээр зорчигчдын урсгал есдүгээр сард цар тахлын өмнөх түвшинтэй харьцуулбал 74 хувьд хүрсэн байна.

Хилийн хязгаарлалтыг цуцлахдаа бусад бүс нутгуудаас удаашралтай байсан Ази Номхон далайн бүс нутаг аялал жуулчлалын хамгийн том өсөлтийг үзүүлж, зорчигчдын урсгал өнгөрсөн оны мөн үеэс 465 хувиар өссөн байна.

Япон, Хонконг, Тайвань цар тахлын нөлөөгөөр хямралд автсан аялал жуулчлалын салбараа аврахын тулд саяхан хилийн хязгаарлалтуудаа цуцалсан. Харин бүс нутгийн хамгийн том эдийн засагтай Хятад улс иргэдийнхээ “зайлшгүй шаардлагатай бус” зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, тус улсад нэвтэрсэн бүх хүнийг 10 хоногийн тусгаарлалтад хамруулсаар байна.

Агаарын тээврийн урсгалын дараачийн хамгийн том өсөлттэй бүс нутгаар Ойрх Дорнодыг нэрлэжээ. Тус бүс нутгийн зорчих урсгал 150 хувийн өсөлт үзүүлсэн байна.

Хойд Америк, Латин Америкийн агаарын тээврийн хөдөлгөөн өнгөрсөн оны мөн үеэс тус тус 129, 99 хувиар өсөж, удаалсан байна. Африкийн агаарын тээврийн урсгал мөн 91 хувиар өссөн бол Европын агаарын тээврийн компаниудын зорчих урсгал 78 хувиар өсжээ.

Дотоодын болон олон улсын аяллыг ангилж үзвэл гадаадад зорчих хөдөлгөөн 122 хувь, дотоодын зорчих хөдөлгөөн долоон хувиар өссөн байна.

Үүний эсрэгээр дэлхийн агаарын ачааны эрэлт тахлын өмнөх түвшнээс арай доогуур байгаа ч 2021 оны есдүгээр сартай харьцуулахад 11 хувиар буурчээ. Энэ нь эдийн засгийн өсөлт удааширч, бараа бүтээгдэхүүний эрэлт буурсантай холбоотой байна.

Эх сурвалж: Al Jazeera

#агаарын тээвэр, #КОВИД-19,