Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль, Отгонтэнгэр их сургуулиуд сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх, төгсөгчдийг мэргэшүүлэн сургах болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд ДХИС-ийн захирал, доктор /Ph.D/, профессор, Цагдаагийн хурандаа П.Батбаатар болон Отгонтэнгэр их сургуулийн захирал доктор /Ph.D/, дэд профессор Н.Энхзаяа болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь дээд боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийгэм, эдийн засгийн салбарт эрэлт хэрэгцээтэй мэргэжилтнүүдийг бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах шинэ санаачилга болж байгаагаараа онцлогтой.
Хамтын ажиллагааны хүрээнд Отгонтэнгэр их сургуулийн бакалаврын хөтөлбөрөөр төгсөгчдийг Дотоод хэргийн их сургуулийн мэргэшүүлэх хөтөлбөрт тусгай шаардлагын дагуу элсүүлж, үнэ төлбөргүй сургаж, төгсөгчид захиалгат ажлын байраар хангагдах боломжтой юм.
Отгонтэнгэр их сургуулийн хувьд Монгол Улсын хувийн хэвшлийн анхдагч их сургуулийн нэг бөгөөд 30 жил боловсролын салбарт чанарыг эрхэмлэж, төгсөгч мэргэжилтнүүдээ бэлтгэдэг, олон улс болон үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн сургууль юм.
Тус сургуулийн Бизнесийн удирдлага, Санхүү, Банк, Нягтлан бодох бүртгэл, Сэтгэл судлал, Нийгмийн ажилтан, Багш, Гадаад хэлний боловсрол, Программ хангамж зэрэг хөтөлбөрөөр төгсөгчид ДХИС-ийн шинжээч мөрдөгч, эдийн засгийн мөрдөгч, цагдаа-гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хөтөлбөрт мэргэшин суралцаж, иргэдийнхээ амар, тайван, аюулгүй байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах, гамшиг, осол, болзошгүй аюулаас аврах, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчил, хууль бус үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, шинжлэн оношлох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн боловсон хүчин болон бэлтгэх боломж бүрдэх юм.

#Дотоод хэргийн их сургууль, #Отгонтэнгэр их сургууль,