Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Их Британийн цагдаа нар АНУ-ын Агаарын цэргийн хүчин ашигладаг RAF Fairford баазын ойролцоо таван эрэгтэйг терроризм болон тэсрэх бодистой холбоотой хэрэгт сэжиглэн баривчилжээ.

Цагдаагийн байгууллагад шөнө дунд орчимд баазын зүг хөдөлж байсан гурван сэжигтэй фургоны талаар мэдээлэл ирсний дараа зэвсэгт цагдаа нар газар дээр нь очиж, таван хүнийг саатуулсан байна.

Мөн сэжигтэй автомашинуудыг шалгах үеэр ойролцоох 85 айлын оршин суугчийг түр нүүлгэн шилжүүлж, 400 метрийн хамгаалалтын бүс тогтоожээ. Тэсрэх төхөөрөмж устгах мэргэжлийн баг ажилласан байна.

RAF Fairford нь АНУ-ын цэргийн ажиллагаанд ашиглагддаг стратегийн чухал баазын нэг юм. Одоогоор баривчлагдсан хүмүүсийн үйлдэл Ирантай холбоотой эсэх нь тогтоогдоогүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалж: Reuters

#Их Британи, #АНУ-ын цэргийн бааз,