Хятадын стриминг үйлчилгээний аварга “Tencent” компани Холливудын “Fight Club” буюу “Тулааны клуб” киноны төгсгөлийг хэвээр нь үлдээжээ. Өнгөрсөн сард тус компани киноны төгсгөлийг өөрчилсөн асуудлаар шуугиан тарьж байв.
1999 онд гарсан "Тулааны клуб"-ын төгсгөлд киноны хүүрнэгч өөрийн төсөөллийн дотор хүнээ устгаад, дараа нь нийгмийг эмх цэгцтэй болгохын тулд байшин барилгуудыг бөмбөгддөг. Харин Хятадад киноны төгсгөлийг өөрчилж, эрх баригчид ялсан гэсэн мессежийг дэлгэц дээр гаргажээ.
Энэхүү өөрчлөлт нь Хятад дахь кино урлагийн цензурын талаар ширүүн маргаан өрнөхөд хүргэсэн юм.
“Tencent” киноны төгсгөлөөс хассан 12 минутын 11-ийг нь сэргээсэн байна. “SCMP” сайтын мэдээлснээр нүцгэн биеийг харуулсан үзэгдэл хасагдсан хэвээр байна.
Дэвид Финчерийн найруулсан уг киноны гол дүрд Эдвард Нортон хүүрнэгч, Брэд Питт түүний төсөөллийн дотор хүн Тайлер Дюрдений дүрд тоглодог.
Өнгөрсөн сард киноны төгсгөлд цагдаа нар хуйвалдааныг таслан зогсоож, гэмт хэрэгтнүүдийг баривчилж, Дюрденийг галзуугийн эмнэлэг рүү илгээсэн гэсэн утгатай мессежийг харуулж байв.Үүнд "Тайлерын өгсөн мэдээллийн тусламжтайгаар цагдаа нар бүх төлөвлөгөөг хурдан гаргаж, бүх гэмт хэрэгтнүүдийг баривчилж, бөмбөг тэсрэхээс амжилттай сэргийлсэн" гэжээ.
Энэ төгсгөл нь хүний эрхийн байгууллагууд болон эх хувилбарыг нь үзэж байсан Хятадын үзэгчдийн дургүйцлийг хүргэсэн.
“Human Rights Watch” хүний эрхийн байгууллага энэхүү өөрчлөлтийг "дистоп" (асар их зовлон зүдгүүр, шударга бус байдалтай төр, нийгмийг илэрхийлэх үг) гэж тодорхойлсон бол "Fight Club"романы зохиолч Чак Палахнюк "Энэ бол СУПЕР гайхалтай! Хятадын хүн бүр аз жаргалтай төгсгөл үзэх болно!" гэж элэглэн бичжээ.
Мөн тэрээр “Substack” дээр нэмж хэлэхдээ "Гайхалтай юм гээч. Шударга ёс үргэлж ялдаг гэдгийг би мэдээгүй юм байна! Юу ч хэзээ ч дэлбэрээгүй шүү, Фини" гэжээ.
Хятадын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчид улс төр, соёлын хувьд эмзэг гэж үзэж болох аливаа зүйлд цензур тогтоох нь ердийн зүйл юм.
Өнгөрсөн жилийн "Friends: Reunion" тусгай нэвтрүүлгийн хэд хэдэн хэсгийг тасалсан ба тэр дундаа Леди Гагагийн гарсан хэсгийг хассан байна. Поп од Хятадын эрх баригчдын салан тусгаарлах үзэлтэй гэж үздэг Далай ламтай өнгөрсөн зургадугаар сард уулзсаных нь дараа түүнийг эх газрын Хятадад нэвтрэхийг хориглосон юм.
Гэсэн ч киноны төгсгөлийг өөрчлөх нь ховор тохиолддог бөгөөд эдгээр өөрчлөлтөө эргүүлж харах нь мөн адил ховор байдаг байна.
Эх сурвалж: BBC

#“Fight Club" киноны төгсгөлийг хэвээр нь үлдээв,