Завхан аймагт энэ онд 6430.4 га талбайд тариалалт хийж, есдүгээр сарын 24-ний байдлаар 1492.1 га-гаас 3742.3 тонн ургац хураан аваад байна.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ургац хураалтын ажил удаашралтай үргэлжилж байгаа талаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын газар тариалан хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Цэцэгжаргал мэдээллээ.
Тухайлбал, 100 га үр тарианаас 135 тонн, 1264 га малын тэжээлээс 2286.7 тонн, 55.2 га хүнсний ногооноос 494.2 тонн, 72.9 га төмснөөс 826.4 тонн ургац хураан авчээ. Харин 100 га талбайд тариалсан рапсын хураалт одоогоор эхлээгүй байна.
Аймгийн хэмжээнд тариалсан нийт талбайн 778.1 га нь усалгаатай бөгөөд энэ нь өмнөх оноос 361 га-гаар нэмэгдсэн байна. Усалгаатай тариалангийн талбай ийнхүү нэмэгдэхэд Тэлмэн сумын Хүрэн талын усалгааны систем ашиглалтад орсон нь тодорхой үр дүн үзүүллээ.
Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд Улиастай суманд хэрэгжүүлж буй “Ногоон хашаа” усалгааны системийн ажил үргэлжилж байна. Тус ажлын гүйцэтгэгчээр “Тэсийн бүрд” ХХК шалгарч, төслийн баг 2026 оны хоёрдугаар сарын 26-нд ажлыг хүлээлгэн өгсөн бөгөөд есдүгээр сарын байдлаар ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна.
Түүнчлэн Япон Улсын JICA-тай хамтран хэрэгжүүлж буй “Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих MON-SHEP” төсөлд Улиастай болон Тосонцэнгэл сумын 23 тариаланч хамрагдаж байна. Төслийн баг болон холбогдох мэргэжилтнүүд тариаланчидтай тогтмол ажиллаж, зах зээлийн чиг хандлагыг ойлгох, бизнесийн сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.
Ийнхүү Завхан аймагт ургац хураалтыг эрчимжүүлэхийн зэрэгцээ усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх, тариаланчдын үйлдвэрлэл болон зах зээлийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Эдгээр нь “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй аймгийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад тодорхой хувь нэмэр оруулж байна.

#ЗАВХАН,