Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ оны нэгдүгээр 11-нээс чингэлэгт тээвэр эхэлснээс хойш хугацаанд нийт 674 тээврийн хэрэгслээр 888 чингэлэг бүхий 14,736 тонн ачааг татан авсан байна. Анх мэдээлж байснаар Эрээн хотод ачаатай 900 гаруй чингэлэг гацаад байсан бол эдгээрийг энэ долоо хоногт бүрэн авч дуусах боломжтой болсон бөгөөд одоогоор татан авсан ачааны 90 орчим нь ААН-ийн бараа юм. Тэдгээрийг эздэд нь хүргэхээр задгай тэвштэй 136 машин, чингэлэгт тээврийн 495 машин зөөж, Замын-Үүдээс гарч, дотоодын тээвэрт явжээ.
Өмнөх гарсан хоосон чингэлгүүдийг буцаах ажлууд эхэлж байна.
Өмнө зогсчихсон байсан уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр эхлэх нөхцөл бүрдэж байна. Нэгдүгээр сарын 26-27-ноос эхлэн уул уурхайн бүтээгдэхүүнийг Хятадын тал авч эхэлсэн. Одоогоор 170 орчим тонн зэсийн баяжмал, төмрийн хүдрийг гаргаад байна.
Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн үнэ 3-3.5 сая төгрөг байгаа нь хямдхан байна. 25 тонн ачааны 600 гаруй км зам туулах жишиг үнэ нь ачааны зэргээс хамаарч 3-6 сая төгрөгийн байгаа гэсэн юм.

#live, #Замын-Үүд хилийн боомт,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557