Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Францын гурван бүс нутгийн цусны төвийн хөргөлтийн систем болон Европын найман улсын супермаркетын хөргөгч, хөлдөөгч төхөөрөмжүүд орон нутгийн цагаар энэ сарын 2-ны шөнө кибер халдлагад өртжээ.
Францын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, халдлагаар цусны сийвэн хадгалдаг хөргүүрүүдийн температурын тохиргоог өөрчлөхийг оролдсон байна. Гэвч хяналтын дохиоллын систем халдлагыг шуурхай илрүүлж, ажилтнууд бүтээгдэхүүнийг өөр хөргүүрт шилжүүлснээр цус, цусан бүтээгдэхүүнд хохирол учраагүй аж.
Харин Шведээс Бельги хүртэлх Европын найман улсын супермаркетын хөргөлтийн төхөөрөмжид халдагчид нэвтэрч, температурыг өөрчилснөөр их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн муудаж, устгалд оруулахад хүрчээ.
Францын эрх баригчид халдлагын нөхцөл байдлыг хяналтад авсан бөгөөд тус улсын кибер аюулгүй байдлын байгууллага, Эрүүл мэндийн яам хамтран шалгаж байна. Халдлагын ард хэн байгааг одоогоор тогтоогоогүй байна.
Эх сурвалж: Reuters

#кибер халдлага, #Францын цусны төв,

Дархан:
Эрдэнэт-Овоо:
USD | 3590