Монгол Улсын Их Хурлын даргын хувиар 2024 онд  “ХҮН ТӨВТЭЙ ХУУЛЬ” буюу хууль хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх; “ЦАГ ҮЕИЙН ШААРДЛАГАД НИЙЦСЭН ХУУЛЬ” буюу нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг байх; “ИЖ БҮРЭН ЗОХИЦУУЛАЛТТАЙ, ОЙЛГОМЖТОЙ ХУУЛЬ” буюу хуулийг тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг тодорхойлох эрх зүйн орчныг бүрдүүлэх “ГУРВАН ТӨГӨЛӨРШИЛ”-ийн бодлогыг санаачлан эхлүүлсэн.

1.png

Уг санаачлагын хүрээнд 36 байгууллагын 800 гаруй төлөөлөлтэй нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн  42 дугаар тогтоолоор "Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө"-г буюу “Хүн төвт” стратегиа батлав. Энэ стратегийнхаа дагуу Улсын Их Хуралд Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо байгуулагдсан.

2.png3.png

Мөн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжуудын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хууль журмын зохист харьцааг хангуулах, шаардлагатай нэмэлт өөрчлөлт хийх, шинэчлэх зорилго бүхий 80 гаруй ажлын хэсгийг өөрийн захирамжаар байгуулав.

Үр дүнд нь 126 гишүүнтэй шинэ парламентын 9 дэх бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн нэг жилийн хугацаанд нийт 144 хууль, 146 тогтоол баталсан. Тодруулбал,

●      “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг хэрэгжүүлэх үндэс суурь болсон төр төвтэй хуулиас хүн төвтэй хууль руу шилжих, хуулиас давсан журмыг цэгцлэх, хууль ба журмын зохист харьцааг хангах эрх зүйн үндсийг Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар бий болсон. Энэ хуультай хамт “Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол баталж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа бүх хуулийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэхийг даалгаж, холбогдох хуулийн төслийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан.

●     Намрын ээлжит чуулган эхлэх хугацааг наашлуулж, 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлж, төсөв хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатыг шинээр нэмж 4 байсныг 5 үе шаттай болголоо. Ингэснээр Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо төсвийн төслийг мэргэжлийн байгууллага, ард иргэдийн дунд олон талын оролцоог хангаж илүү нухацтай хэлэлцэх эрх зүйн орчин бүрдсэн. Мөн төсвийн төслийг буцаах харилцаа, төсвийн хууль тогтоомжид тавих Ерөнхийлөгчийн хоригийн асуудал нарийвчилсан зохицуулалтгүй байсан бол илүү тодорхой болсон.

●     Иргэд, бизнес эрхлэгчдийн “нурууг тэнийлгэх” татварын татвар, нийгмийн даатгалын хуулиудыг багцаар нь сайжруулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зэрэг Монгол хүний амьдралын чанарт чухал нөлөөлөх чухал хуулиудыг нэн яаралтай засаж, сайжруулах ажлууд эрчимжсэн.

4.png

Парламентын ажил илүү нээлттэй, цэгцтэй болов. “Нээлттэй парламент–2025” хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв. Энэ хөтөлбөрөөр оюутан залуус болон ахмад үеийн төлөөллийг парламентын үйл ажиллагаанд хамруулан, мэдлэг, туршлага солилцож, шинэ сэтгэлгээний гүүрийг бүтээх, ахмадын арвин туршлагыг хослуулах үүд хаалга нээгдсэн.

●     Нээлттэй парламент: Оюутны дадлагажих хөтөлбөр: 1600 оюутнаас шалгарсан 100 оюутан парламентын ажилд дадлагажиж, бодлогын зөвлөмж боловсруулж хүлээлгэн өгөв. Шилдэг 30 оюутан УИХ-ын Тамгын газар, гишүүдийн ажлын албанд дөрвөн сар цалинтай ажиллаж, төрийн албанд ажиллах боломж нээгдэв.

●     Нээлттэй парламент: Эксперт ахмад үеэс туршлага солилцох “Туршлага бол хүч” уриатай хөтөлбөр: Уг хөтөлбөрт салбар салбарын арвин туршлагатай  15 ахмад хамрагдаж, Улсын Их Хурлын гишүүдэд зөвлөн туслав.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор зохион байгуулагдсан арга хэмжээ, онцлох үйл явдлууд:

●     2024 оны 11 сарын 25. Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал.  Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан баярын хурлын үндсэн илтгэлийг “Санан тунхаглах ирээдүй” сэдвээр тавилаа. Илтгэлээс онцолбол, 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь түүхэн онцгой үйл явдал болсон бөгөөд түүний хөрс суурийг хорьдугаар зууны эхэнд өрнөсөн Монголчуудын тусгаар тогтнолоо сэргээхийн төлөөх тэмцэл, хувьсгал тавьсан бөгөөд, олон улс дахь улс төр, дайн дажины хурцадмал нөхцөлд Монголчууд жинхэнэ эрх чөлөөнд хүрэх зорилгоо биелүүлж, Бүгд Найрамдах засгаа бүрэн утгаар тунхагласныг бахархан тэмдэглэсэн. Анхдугаар Үндсэн хуулийн улс төр, эрх зүйн ач холбогдол нь төрийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөний асуудлаар зарим дэвшил гарсан хийгээд Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршиж, энэ нь дараа дараагийн Үндсэн хуулийн уг сурвалж болж, улам бэхжсээр 1992 оны ардчилсан Үндсэн хуульд тусгалаа олсон билээ. Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд бүрдсэн парламент 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөгөө баталж, “хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, олон ургалч үзлийг хангах, үр нөлөөтэй байх, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх, ёс зүйтэй, хариуцлагатай, хариуцан тайлагнадаг байх”-ыг үнэт зүйл болгон тодорхойлсон. Энэ удаагийн парламент хууль тогтоох болон хянан шалгах бүх үе шатанд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг нэн тэргүүнд тавьж ажиллахаа илэрхийлсэн.

5.png6.png7.png

●     Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд “Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал” уриан дор эмэгтэй парламентчдын гуравдугаар чуулга, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга, гэрэл зураг, архивын баримтын үзэсгэлэн, “Үндсэн хуульт ёс, өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал тус тус зохион байгууллаа.

●     Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталсны зуун жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан “Эмэгтэй парламентчдын чуулган 2024”-д оролцож, нээлтийн үг хэлэв. Энэ үеэр “Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойн хүрээнд эмэгтэй парламентчид Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж, нэр дэвшигчийн жагсаалтыг хүйсээр сөөлжлөн бүрдүүлэхийг хуульчилсан явдал нь түүхэн үйл явц байлаа. Энэхүү тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд 9 дэх удаагийн парламентад анх удаа 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний 25.4 хувийг байгаа нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлж, дэлхийн дунджид ойртлоо. Энэ үр дүнд хүрэх зам дардан байгаагүй ээ. Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэнцвэрийг хангах ажлыг үе шаттай хийхэд парламентын түвшинд саналаа нэгтгэх, нээлттэй солилцох, ойлголтынхоо зөрүүг багасгах, бусдыг сонсох зэрэг зөвшилцлийн олон талт механизмыг ашигласан” болохыг онцоллоо.

8.png

●     2025 оны 01 сарын 08-ны өдөр. Ахмадын үндэсний чуулган. Монгол Улсын 21 аймгийн нийт 900 гаруй ахмадын төлөөлөл оролцов. Улсын Их Хурлын даргын хувиар ахмад настны нийгмийн асуудлыг өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн хандлагын үүднээс иж бүрэн, цогцоор нь харж шийдэхийн тулд тэдний эрүүл мэнд, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, идэвхтэй амьдрал болон нийгмийн оролцоо, эрхийг хамгаалах асуудлуудыг нэн түрүүнд анхаарч ажиллах шаардлагатайг онцолж, чиг үүргийн яамд болон холбогдох бүх шатны байгууллага, албан тушаалтанд хуулиар хүлээсэн үүргээ ягштал биелүүлж ажиллахыг анхааруулав. Мөн уг чуулганы мөрөөр УИХ-ын даргын захирамжаар “Ахмад настны тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, хэрэгжилтэд хяналт тавих” ажлын хэсэг байгуулав.

9.png10.png11.png

●     2025 оны 01 сарын 11-ний өдөр. Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд “Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 13 дахь тэмцээн” зохион байгуулав.

●     2025 оны 04 сарын 16-ны өдөр. Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа Төрийн ордны “Их Монгол” танхимд болж, 800 гаруй эмэгтэйчүүд оролцов. Монгол Улсын хувьд “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрт нэгдэж буй явдал нь олон улсын хамтын нийгэмлэг, хөгжлийн байгууллагуудын зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн, эмэгтэйчүүдийн санхүүгийн тэгш байдлыг дэмжихэд чиглэсэн итгэлцэл, хариуцлага, хөгжлийн түншлэл дээр суурилсан томоохон алхам болж буй юм.

12.png13.png13.png

●     2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр. Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцоог ахиулах, тэдний манлайлах бололцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилготой “Бид эмэгтэйчүүд” чуулганыг бодлогоор дэмжиж, нээлтийн үг хэлэв. Уг чуулганд 21 аймаг, 9 дүүргийн ИТХ-ын 143 эмэгтэй төлөөлөгч, 330 сум, 9 дүүргийн 660 төлөөлөгч, нийт 800 гаруй эмэгтэйчүүд оролцсон. УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилтыг тодорхой тусгасан юм. Энэ хүрээнд болон уг чуулганаас гарах шийдвэр, оролцогчдын санал бодолд үндэслэн улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх, түүнийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

15.png16.png

●     2025 оны 6 сарын 6-ны өдөр. Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Олон Улсын Прокуроруудын холбооны Зүүн Европ, Төв Азийн бүс нутгийн Х бага хуралд мэндчилгээ дэвшүүллээ. Энэ удаагийн бага хурал “Прокурорын үүрэг оролцооны хувьсал: цахим орчин дахь гэмт хэрэгтэй тэмцэх сорилтууд ба сайн туршлага” сэдвээр өрнөж буй нь Монгол Улс, дэлхий дахинаа тулгамдаад байгаа цахим орчин, нийгмийн сүлжээг ашиглан бусдын эрх, эрх чөлөөг зөрчих, ноцтой, ихээхэн хэмжээний хохирол учруулж буй гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой юм. Олон ургалч үзлийг төлөвшүүлж буй, хүн төвтэй хууль, эрх зүйн шинэчлэлийг эхлүүлсэн манай парламентын бодлогод цахим гэмт хэргийн аюул, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, үр дагавартай тэмцэх нь хууль цаг үеийн шаардлагаас хоцрохгүй байх, өөрчлөгдөн сайжирдаг байхад бүрэн нийцэх юм. Тус бага хурлын дүнд цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгох үр бүтээлтэй санаачилгад Монголын парламент нээлттэй хандах болно.

17.png

●     2025 оны 6 сарын 19-20-ны өдрүүд. “Идэвхтэй насжилт: Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази, номхон далайн бүсийн форумын үйл ажиллагааг бодлогын хувьд дэмжиж, нээж үг хэллээ. Ахмад настны эрхийг хангах, хамгаалах, тэднийг эрүүл орчинд идэвхтэй ажиллаж, амьдрах, эрүүл мэнд, нийгмийг үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд УИХ-ын зүгээс онцгой анхаарал хандуулж ажиллах, энэ чиглэлд Ази, номхон далайн бүс нутгийн улс орнууд харилцан туршлага суралцах нь нэн чухал болохыг онцолж хэллээ.

18.png

●     2025 оны 7 сарын 3-ны өдөр. Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Төрийн албан хаагчдын үндэсний чуулган. Төрийн албаны нэгдсэн удирдлагын тогтолцоог илүү сайжруулахад онцгой анхаарал хандуулж, орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлэх шаардлагатай юм. 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА

Албан ёсны айлчлал, олон улсын хуралд оролцсон талаар

●     Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-гийн урилгаар 2025 оны 02 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь Монголын талаас парламентын даргын түвшинд 11 жилийн дараа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал болов. Монгол Улс, БНХАУ хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа шинэ шатанд гарав.  Айлчлалын үеэр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй албан ёсны уулзалт хийж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа онцлов. Айлчлалын хүрээнд ”Ирээдүйн шинжлэх ухаанч хотын Эрчим хүчний хөндий”-д байрлах “Чайна энержи групп”-ийн “Гүө Хуа” хөрөнгө оруулалтын компанийн BIPV төв болон Цэвэр, бага нүүрстөрөгчтэй эрчим хүч судлалын хүрээлэнд ажиллалаа.

19.png20.png

●     Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар 2025 оны 03 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийв. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс нь манай улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш бөгөөд Монголын талаас парламентын даргын түвшинд анх удаа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал болсон юм. Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Эрхэмсэг ноён Л.Хойлтой 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Уэстминстерийн ордонд албан ёсны уулзалт хийж, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа Тамгын газар болон Парламентын бүлэг хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцон, Британийн Парламентын Нийтийн танхимын Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав. Айлчлалын үеэр Британийн Парламентын Цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаны Архитектурын асуудал хариуцсан захирал Руперт Хэй Кэмпбэлл, Инновац ба санаачилгын асуудал хариуцсан захирал Элизабет Акс нартай уулзаж, цахим засаглал, цахим парламент, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлаар санал солилцов.  Мөн энэ үеэр Оксфордын их сургуулийн Газарзүй, байгаль орчны сургуулиас 7 дахь удаагаа зохион байгуулж буй “Говь цөлөрхөг нутагт амьдарч буй улс орнуудын иргэдийн ахуй амьдралыг судалдаг судлаачдын олон улсын бага хурал”-д оролцож буй монгол судлаачидтай уулзаж, тэдний судалгааны ажилтай танилцлаа.

21.png22.png

●     2025 оны долоодугаар сарын 29-31-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцож,  “Хямралт дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” сэдэвт хэлэлцүүлэгт үг хэллээ.

23.png24.png25.png

Мөн энэ үеэд Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг сунгах тухай баримт бичигт гарын үсэг зурлаа. Монгол Улс эрх зүйт ёс, хүний эрх, ардчиллын үнэт зүйлс, тогтвортой хөгжлийг ахиулахад ОУПХ-той тууштай хамтран ажиллаж байна.Санамж бичигт гарын үсэг зурснаар хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахаас гадна УИХ-ын 2024-2028 онд баримтлах стратеги төлөвлөгөөнд тусгасан зорилтыг хэрэгжүүлэхэд үндэс бүрдэж байна.

26.png

●     Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Ж.Кошановын урилгаар 2025 оны 9 сарын 4–нөөс 7-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлав. Казахстан улсад манай улсаас 22 жилийн дараа УИХ-ын дарга айлчилж, Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Ерлан Кошановтай албан ёсны уулзалт хийж, Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилис хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав. Мөн энэ үеэр Ховд аймаг болон Дорнод Казахстан муж хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаа, Дорнод Казахстан мужийн захирагч Нурымбек Сактагонов нар гарын үсэг зурав. Түүнчлэн Монгол-Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан  Астана хотноо болж, хоёр улсын төр, хувийн хэвшлийн 150 гаруй төлөөлөл оролцлоо. зохион байгуулав.

27.png28.png

Дипломат харилцаатай улс орнуудтай парламентын харилцааг өргөжүүлэв.

●     Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг, гэргий Шин Гён Хэ нар 2025 оны 4 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтэй өнөөдөр /2025.04.28/ Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлс бүхий манай чухал “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно “Стратегийн түнш” БНСУ-тай хэрэгжүүлж ирсэн өнгөрсөн 35 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, үүнд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, парламентын бүлэг, Байнгын хороодын хэлхээ холбоо, нягт хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол, Солонгосын улс төрийн итгэлцэл, харилцааны эрх зүйн үндэс батжин бэхжиж, хоёр улсын дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтвортой үргэлжилж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Тэрээр хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийн төлөө байгааг нотолж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг төлөвлөсний дагуу үр дүнтэй хэрэгжүүлэх, хүмүүнлэгийн салбарын хүрээнд БНСУ-д эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорчиж буй монгол иргэдэд визний таатай нөхцөлийг бүрдүүлэх тал дээр Үндэсний Ассамблейн зүгээс анхаарч, дэмжиж ажиллана гэв.Хоёр улсын иргэдийн зорчих урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан иргэд харилцан чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, хоёр оронд оршин суугаа монгол, солонгос иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө талууд нягт хамтран ажиллахаа илэрхийлэн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцов

29.png30.png

●     Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли 2025 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 3-ний өдрүүдэд манай улсад айлчлав. Айлчлалын хүрээнд талууд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа болон хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон. Тус айлчлал Шинэ Зеланд Улсын Парламентын даргын түвшинд Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны айлчлал бөгөөд Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хооронд 1975 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2025 онд 50 жилийн ой тохиосон.

31.png

●     Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцох үеэрээ улс орнуудын парламентын дарга, төлөөлөлтэй албан ёсны уулзалт хийв. Үүнд:

○     Швейцарын Холбооны Улсын Үндэсний зөвлөлийн дарга Хатагтай Маяа Риникертэй албан ёсны уулзалт хийлээ. Монгол Улсад ардчилал, эрх зүйт төр, парламентын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Швейцарын Холбооны Улстай хамтран үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлж ирсний дотор Швейцарын парламентын хууль тогтоох үйл ажиллагаа, түүний дотор олон нийтийн санал асуулга явуулах, шууд ардчиллын зарчмыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэндээ талархалтай байдгаа илэрхийллээ. Швейцарын Холбооны Улсын парламентад Монгол Улстай харилцах бүлэг байгуулах боломжийн талаар харилцан санал солилцлоо.

32.png

○     ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга Хатагтай В.И.Матвиенкотой албан ёсны уулзалт хийлээ. Уламжлалт, найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий хоёр орны хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, боловсролын чиглэлээр харилцан санал солилцлоо. Уулзалтын үеэр ОХУ-ын Засгийн газрын “ОХУ-аас автобензин экспортлохыг хориглох тухай” тогтоолын нэмэлт, өөрчлөлтөөр 2025 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн автобензиний экспортыг 1 сарын хугацаанд бүрэн хориглох шийдвэр гаргасан бөгөөд Монгол Улсыг үүнд хамааруулахгүй гэдгийг Хатагтай В.И.Матвиенко онцоллоо. Түүнчлэн, цаашид Монгол Улсад экспортолж буй эрчим хүч, шатахууны бүтээгдэхүүнүүдийг тасалдуулахгүй гэдгийг тодотгоод байна.

33.png

○     Япон Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Нүкага Фүкүширотой албан ёсны уулзалт хийлээ. Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай чухал “гуравдагч хөрш”, Тусгай стратегийн дотно түнш Япон Улс манай улс дахь ардчиллыг баталгаажуулж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн дэмжихэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд гүн талархалтай байдгаа илэрхийлэв. Япон Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Нүкага Фүкүширо Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Монгол Улсад айлчилсан нь манай хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, ард иргэдийн ойр дотно нөхөрлөлийг улам бүр хөгжүүлж байгааг онцоллоо. Тэрбээр тус уулзалтаар хоёр орны парламентын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж байгааг тодотгож байна.

34.png

○     Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай Монгол Улсад 2025 оны 4-р сард албан ёсны айлчлал хийснээс хойш дахин уулзаж байгаадаа баяртай байгаа илэрхийлэв. Хоёр улсын иргэд харилцан адил нөхцөлөөр зорчих, хүмүүнлэгийн хүндэтгэн үзэх шалтгаантай монгол иргэдийн БНСУ-д зорчих нөхцөлийг дорвитой хөнгөвчлөх, БНСУ-ын хил дээрээс буцаагддаг асуудалд Үндэсний Ассамблейн зүгээс үргэлжлүүлэн анхаарч өгөхийг хүсэв. БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийн зүгээс Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр ажиллаж, “10 аймгийн дулааны станц барих” төслийг хурдан хугацаанд хэвийн байдалд оруулж, төсөл амжилттай хэрэгжихэд анхаарч буйгаа онцоллоо.

35.png

○     Бүгд Найрамдах Сингапур Улсын Парламентын дарга Киан Пенгтэй албан ёсны уулзалт хийлээ. Манай орон Сингапур Улстай хуримтлалын нэгдсэн сан байгуулах, нийтийн орон сууцжуулалтын чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байна. Цаашид тус улсын хөгжлийн туршлагыг нутагшуулах, хүний нөөцийг чадавхжуулах  чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.

36.png

○     Казакстан Улсын Парламентын Мажилисын танхимын дарга Ерлан Кошановтой албан ёсны уулзалт хийлээ. 2024 онд БНКУ-ын Ерөнхийлөгчийн түвшинд хийсэн төрийн айлчлал нь уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүрсэн юм. Цаашид мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр харилцан санал солилцлоо.

37.png

●     Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзав. Уулзалтуудаар хоёр улсын дипломат харилцаа, эдийн засаг, хамтын ажиллагааны хувьд харилцан онцлох салбарын тэргүүлэх чиглэл, цаашид илүү шат ахиулан хамтран ажиллах боломж зэрэг өргөн хүрээнд харилцан яриа өрнүүлэв. Үүнд,

○     2024 оны 7 дугаар сарын 29-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзав. Элчин сайд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын (БХАТИХ) Байнгын хорооны дарга Жао Лөжигийн мэндчилгээг уламжлав. Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Их Хурал болон БХАТИХ-ын хоорондын хамтын ажиллагааны байнгын механизмын үйл ажиллагааг эрчимжүүлэх, Байнгын хороод хоорондын хуралдааныг тогтмол зохион байгуулах талаар санал солилцов. 2024 онд Монгол, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэл тогтоосны 10 жилийн ой тохиосон.

38.png

○     2024 оны 7 дугаар сарын 30-нд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзав. Элчин сайд Япон Улс Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд анхааран ажилладаг бөгөөд цаашид ч бүх талаар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Талууд ардчилал, хүний эрх, хуулийн засаглалын нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Японы харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг онцолж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

39.png

○     2024 оны 8 дугаар сарын 1-нд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хельмут Кулитцыг хүлээн авч уулзав. Элчин сайд хоёр улсын хамтын ажиллагаа бүх түвшинд өргөжин хөгжиж буйг онцлоод, шинээр байгуулагдсан 126 гишүүнтэй Монгол Улсын парламент болон Бундестагийн хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. 2024 онд Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон бөгөөд талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, дэмжин ажиллахаа илэрхийлэв.

40.png

○     2024 оны 8 дугаар сарын 12-нд Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзав. Талууд хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Элчин сайд БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад анхаарч ажиллаж буйгаа илэрхийлж, 2025 онд тохиох дипломат харилцааны 70 жилийн ойн хүрээнд Мэдээлэл технологийн сургалтын төв, Монгол-Энэтхэгийн найрамдлын сургуулийг ашиглалтад оруулахаа онцлов.

41.png

○     2024 оны 8 дугаар сарын 12-нд Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзав. Талууд Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Конгресс болон парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов. Элчин сайд хоёр улсын харилцааг бүх салбарт, түүний дотор хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдол өгөхөө илэрхийлэв. УИХ-ын зүгээс хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг бэхжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

42.png

○     2024 оны 9 дүгээр сарын 6-нд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзав. Монгол Улс Европ дахь итгэлт түнш, “гуравдагч хөрш” Их Британитай бүх салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлж, харилцаагаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхийг эрмэлзэж байгааг онцлов. Элчин сайд хоёр улсын харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, түүнийг цаашид гүнзгийрүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

43.png

○     2024 оны 9 дүгээр сарын 6-нд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзав. Талууд парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, парламентын дарга, гишүүдийн харилцан айлчлал тогтмол хийгдэж байгааг онцлов. Элчин сайд ахан дүүсийн харилцаатай Монгол Улстай бүх салбарт, түүний дотор хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. 2024 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиосон.

44.png

○     2024 оны 10 дугаар сарын 22-нд Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смитийг хүлээн авч уулзав. Талууд Австралийн Сенатын Ерөнхийлөгч С.Лаянсын Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал нь парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, “Гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцлов. Элчин сайд Австрали Улс сэргээгдэх болон цэвэр эрчим хүчний туршлага, технологийг экспортлох замаар бүс нутгийн эрчим хүчний шилжилтийг дэмжиж байгааг онцлов. УИХ-ын зүгээс хоёр улсын харилцааны түвшинг ахиулах, улс төрийн яриа хэлэлцээг тогтмол байлгахад чиглэсэн санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлэв.

45.png

○     2024 оны 10 дугаар сарын 28-нд Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Артыкбаевыг хүлээн авч уулзав. Монгол, Киргиз хоёр улс Төв Азийн далайд гарцгүй, хөгжиж буй орнууд тул хөгжлийн туршлагаа хуваалцаж, олон салбарт хамтран ажиллах боломжтойг онцлов. Элчин сайд хоёр улсын түүхэн ойр дотно харилцааг онцолж, уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, хөдөө аж ахуй, худалдааны салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Талууд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, парламентын бүлгийг оролцуулан бүх шатны төлөөлөгчдийн солилцоог нэмэгдүүлэх талаар санал солилцов.

46.png

○     2024 оны 11 дүгээр сарын 18-нд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзав. Талууд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Элчин сайд Канад, Монголын харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулахад чухал ач холбогдол өгч байгааг онцлов. Мөн Канад Улсын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох орон нутгийн чадавхыг нэмэгдүүлэх зорилготой “ЭККО-ФАРМ” төслийг 2024 оноос Монгол Улсад хэрэгжүүлж эхэлснийг танилцуулав.

47.png

○     2024 оны 12 дугаар сарын 4-нд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав. Суурин зохицуулагч Монгол Улсын нийгэм, эдийн засаг, тогтвортой хөгжил, байгаль орчин, хүмүүнлэгийн болон энхийг дэмжих салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, “Найрамдал” медалиар шагнагдсанд баяр хүргэв.

48.png

○     2025 оны 1 дүгээр сарын 15-нд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав. Элчин сайд Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентад залуу болон эмэгтэй гишүүд олон байгаа нь хоёр орны залуучууд, эмэгтэйчүүдийн харилцааг бэхжүүлэх боломж олгож байгааг онцлов. Талууд Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Дум болон парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.

49.png

○     2025 оны 4 дүгээр сарын 16-нд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силваг хүлээн авч уулзав. УИХ-ын зүгээс хоёр орны хамтын ажиллагааны эрчийг хадгалж, харилцан итгэлцэл, нийтлэг үнэт зүйлд суурилсан Монгол, Францын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийлэв. Элчин сайд хоёр орны харилцааг өргөжүүлэхэд парламентын найрамдлын бүлгүүд чухал ач холбогдолтойг онцлов.

50.png

○     2025 оны 8 дугаар сарын 29-нд Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Алмас Сейтакыновыг хүлээн авч уулзав. Түүх, соёлын хэлхээ холбоотой Казахстан Улс нь Монгол Улсын Төв Ази дахь чухал түнш бөгөөд хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрээд байна. Талууд хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов.

51.png

○     2025 оны 9 дүгээр сарын 30-нд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань-ыг хүлээн авч уулзав. Талууд төрийн дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж, парламентын бүлгүүдийн хамтын ажиллагаа эрчимжсэнээр хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа бэхжиж байгааг онцлов. Элчин сайд Монгол Улсын парламент хууль тогтоомжийг боловсронгуй болгох, засаглалын үр нөлөөг дээшлүүлэх эрх зүйн шинэчлэлийг амжилттай эхлүүлснийг сайшаав. Мөн хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, соёл, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг тэлэх өргөн боломж байгааг тэмдэглэв.

52.png

●     Уулзалтын үеэр сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаатай ОХУ-тай өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өргөжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Монгол-Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны уламжлалт эрч хүчийг хадгалахад тус айлчлал ач холбогдолтойг онцолсон юм.

З

53.png

●     Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Наташа Пирц Мусар, БНСВУ-ын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нарт бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов.

54.png

ОРОН НУТАГТ

Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны үеэр Хангайн, Баруун, Төвийн, Зүүн, Говийн бүсийн аймгуудад ажиллаж, малчид, хоршоологчид, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, ахлах ангийн сурагчид зэрэг нийт 25 мянга гаруй иргэнтэй уулзаж, шинээр 126 гишүүнтэй бүрэлдсэн парламентын үйл ажиллагаа, УИХ-ын баримталж буй стратеги, “Гурван төгөлдөршил” санаачлагын танилцуулж, тэдний санал бодлыг нээлттэй сонсов. 

Баруун бүс: Баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамт Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн 40 гаруй суманд ажиллаж, 19 мянга гаруй иргэн, үүний дотор 5100 гаруй ахлах ангийн сурагчтай уулзаж, орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг нээлттэй сонслоо. Орон нутагт ажиллахдаа хот, хөдөө хаана ч нийгмийн амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж буй энэ цагт хуулийг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчилж, аливаа хүний эрхийн зөрчил үүсэхгүй байх урьдач нөхцөлийг бүрдүүлэх нь чухал болох талаар онцолж, иргэдийн санал бодлыг нээлттэй сонслоо.

Иргэд, малчид орон нутагт улсын чанартай авто зам, эрчим хүч, ундны усны чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байгаа талаар олноор санал хүсэлтээ илэрхийлж байв.

Баруун бүсийн аймгууд эдийн засгийн интеграцид нэгдэж, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээлээ бий болгох нь бүсчилсэн хөгжлийн бодлогын үндсэн чиглэл тул зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, аймгуудын онцлогт нийцсэн хөгжлийн бодлого зэргийг уялдуулан хэрэгжүүлэхэд УИХ анхаарал хандуулж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Иргэдийн зүгээс өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, Шинэ хоршоо хөдөлгөөнийг эрчимжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч өгөхийг хүслээ. Түүнчлэн хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх талаар санал хүсэлтээ илэрхийлж байв.

55.png56.png57.png58.png

●     2025 оны 8 сарын 15-ны өдөр. Эрүүл амьдралын хэв маягийг сурталчилж, хүүхэд, залуусыг дугуйн спортоор хичээллэхийг уриалах, орон нутаг, баруун бүсэд дугуйн спортыг хөгжүүлэх, олон улсын дугуйн холбооны /UCI/ календарт оруулж, олимпын чансааны оноо олгодог тэмцээн болгон өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй “Tour of Mongolia 2025” Говь-Алтай, Ховд аймгуудаарх дугуйн аялалд оролцлоо.

Баруун бүсийн аймаг хоорондын авто зам сайжирсан учраас дугуйн спорт хөгжих бүрэн боломжтой талаар тамирчид ярьж байна. Цаашлаад Ховд-Улаангом, Улиастай-Алтай чиглэлийн авто замууд ашиглалтад орсноор 2000 гаруй км тойрог хэлбэрийн авто замаар бэлтгэл сургуулилтаа хийх, олон улсын чанартай тэмцээн уралдаанууд зохион байгуулагдах боломжтой. Tour of Mongolia 2025” -ын тамирчид ийнхүү Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгуудаар нийт 6 өдөр, 603 км замыг туулж, шилдгүүдээ шалгарууллаа.

59.png60.png

Зүүн бүс: Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамт Хэнтий аймгийн Чингис хотын иргэд, төрийн албан хаагчидтай уулзаж, УИХ-ын бодлого, үйл ажиллагааг танилцуулж, бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Хэнтий аймгийг аялал жуулчлалын гол тулгуур болгох, бүс нутгийн онцлогт тохируулан мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих зэрэг ХАА-н салбарыг хөгжүүлэх өргөн боломжтойг онцолж, тэдний санал хүсэлтийг нээлттэй сонслоо. Мөн энэ үеэр ахлах ангийн сурагчидтай уулзав. Тэд ЭЕШ-ыг өргөтгөсөн хэлбэрээр авах хугацааг 2028 он хүртэл хойшлуулсан нь суурь мэдлэгээ бататгах, шалгалтдаа бэлдэх хугацаа олгосонд талархаж буйгаа илэрхийлэв.Ахлах ангийн сурагчдын тухайд анги танхим, ном, дотуур байрны хүрэлцээ,  орчин нөхцөл, ариун цэврийн өрөөний тав тух, нарийн мэргэжлийн багш нар дутмаг байдал, интернэтийн хурд зэрэг асуудлыг хөндөж шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.  

61.png62.png

Хангайн бүс: Хангайн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамт Архангай ажиллав. Энэ үеэр аймгийн төвийн онцлох бүтээн байгуулалтын нэг болох 1000 хүний суудал бүхий спорт цогцолбор үүдээ нээж, аймгийн удирдлагуудын хамт иргэд, олон нийтийн төлөөлөлтэй уулзаж, парламентаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлээс танилцуулан, УИХ-ын чуулганаар хэлэлцэх зарим хууль, тогтоомжийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө.  1000 суудалтай спорт цогцолборыг нээлцэж, хоршоологчдын зөвлөгөөнд оролцов. Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс орон нутагт үнийн өсөлт нэн тулгамдсан асуудал гэдгийг онцолж, ялангуяа Архангай аймагт орон сууцны үнэ дундаж ханшаас өндөр байгааг уламжилж байлаа.

63.png64.png

Говийн бүс: Говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамт Дундговь аймгийн удирдлагууд, иргэд, ахлах ангийн сурагчидтай уулзалт хийж, Хоршоологчдын зөвлөгөөнд оролцов. Уулзалтын үеэр Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Дундговь аймаг нь Улаанбаатар, Өмнөговь гэсэн 2 том зах зээлийн дунд оршиж байгаа давуу талаа ашиглан ХАА, аялал жуулчлал, үйлчилгээний салбараа хөгжүүлж, ирээдүйд бий болох Чойр, Мандалговь, Хар хорин чиглэлийн транзит тээврийн хүнд даацын авто зам дагуу хүн тээвэр, ачаа тээврийн ложистикийн төв болон хөгжих боломж байгааг онцоллоо.

Дундговь аймгийн хувьд нэг хүнд ногдох ДНБ 11.4 сая төгрөг байгаа нь эдийн засаг нь сэргэж буй аймгийн тоонд багтаж байна. Тус аймгийн эдийн засгийн бүтцийн хувьд 55 хувийг хөдөө аж ахуй, 28 хувийг үйлчилгээ, 14 хувийг аж үйлдвэр, 4 хувийг нь уул уурхай  эзэлж байгаа. Тиймээс тус аймгийн хувьд байршлынхаа давуу талыг ашиглан ХАА, аялал, жуулчлал үйлчилгээний салбараа хөгжүүлэх боломж байгааг онцлон тэмдэглэсэн.Иргэдийн зүгээс цахилгаан дулааны үнийн шөнийн тарифын хөнгөлөлт, Дундговь аймагт баригдаж буй дулааны станцын гүйцэтгэл, сургууль, эмнэлгийн барилгын шинэчлэл, уул уурхайн нөхөн сэргээлт зэрэг аймаг, суманд тулгамдаж байгаа олон асуудлаар асуулт асууж, саналаа хэлж, УИХ, Засгийн газрын гишүүдээс хариулт авсан ба чуулганыхаа завсарлагаанаар орон нутагт ийнхүү ажиллаж, орон нутгийн тулгамдсан асуудал, иргэдийн саналыг сонсож, мэдээлэл өгсөнд талархал илэрхийлж байлаа. Сурагчидтай хийсэн уулзалтын үеэр өсвөр насны хүүхдүүд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх боломж хомс, мэргэжлийн багш дутмаг, аймгийн сурагчийн зуслан ажилладаггүй зэрэг бэрхшээлтэй асуудал олон бийг сурагчид онцолж, шийдвэрлэж өгөхийг хүслээ.

65.png

Улаанбаатар хот: Монгол Улсын Их Хурлын даргын хувиар Улсын Их Хурлын гишүүдийн хамт Хүний эрхийн Үндэсний Комисс, Авлигатай тэмцэх газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн Ерөнхий зөвлөл зэрэг байгууллагуудад ажиллаж, УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй байгуулагдсан шинэ парламентын хууль тогтоох үйл ажиллагаандаа баримтлах үндсэн чиглэлээ танилцуулав. Мөн уулзалтуудаар байгууллага тус бүр хариуцсан чиг үүргийн хүрээнд хууль эрх зүйн дорвитой өөрчлөлт, шинэчлэл хийх, үйл ажиллагаагаа илүү хүн төвтэй, бүтээмж нэмэгдүүлэх шаардлагатай талаар онцолж, зохих хэлэлцүүлэг өрнүүлэв.     / дээрх байгууллагуудтай уулзсан зурагнууд оруулах/

66.png

Иргэд, иргэний нийгэм, мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгчдийн дуу хоолойг нээлттэй сонсох бодлогын хүрээнд:

○     2024 оны 12 сарын 19-ний өдөр. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хуулийн үзэл санааг төгөлдөржүүлэхээр ажиллаж байна. Хуулинд хүн төвт үзэл баримтлалыг бий болгоход мэргэжлийн холбоодтой нягт хамтран ажиллах нь чухал учир Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн Монголын Өмгөөлөгчдийн Холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Өнөөдөр нийгмийн өдөр тутмын харилцааны 30 хувийг хууль, 70 хувийг журмаар зохицуулж байгаа нь албан тушаалтан, байгууллагад давуу тал олгож, журмыг биелүүлэхгүй байх боломж бүрдүүлдэг нь авлига, хүнд суртал үүсгэж байна. Тиймээс журмуудыг цэгцлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Уг ажилд Монголын өмгөөлөгчдийн холбоо мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх талаар санал солилцлоо.

○     2024 оны 12 сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомт нээхийг эсэргүүцэж буй иргэний нийгмийн байгууллага, Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хуульч, сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын даргын зүгээс төр аливаа шийдвэр гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын оролцоог хангаж, тэдний санаа бодлыг заавал тусган ажиллах ёстойг тодотгоод Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Боомтын сэргэлтийн Үндэсний хороо болон бусад холбогдох яамдууд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл хамтран ажлын хэсэг байгуулах чиглэл өгөв. Энэ хүрээнд Нарансэвстэйн боомтын асуудлыг иргэдийн оролцоотой шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдав

67.png

○     2025 оны 4 сарын 17-ны өдөр. Улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулсаар ирсэн бизнес эрхлэгчдийнхээ төлөөлөлтэй уулзаж, бондын зах зээл, хэтийн төлөв, эрх зүйн орчны шинэчлэлийн асуудлаар ярилцлаа. Өнөөдөр манай улсад хууль ба журмын зохистой харьцаа алдагдсанаар журам нэрээр иргэд, бизнес эрхлэгчдийн нуруунд хэтийдсэн ачаа үүрүүлж байгааг УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр арилгахаар ажиллаж байна. СЗХ-нд гэхэд 104 журам үйлчилж байсны 40 журмыг нь одоогоор хүчингүй болгоод байгаа юм. Сүүлийн жилүүдэд УИХ, ЗГ-аас санхүүгийн олон тулгуурт зах зээлийг хөгжүүлэх хүрээнд үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчдыг бодлогоор дэмжиж байна. Бондын зах зээлээр дамжуулан санхүүжилт босгох нь ААН-үүдэд богино хугацаанд бага зардлаар санхүүжилт татан төвлөрүүлэх боломж олгож, хөрөнгө оруулагчдад банкны хадгаламжийн хүүгээс ахиу өгөөжтэй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах сонголтыг өгдөг давуу талтай.

68.png

○     2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр. “Огцрох амархан” жагсаалын залуучуудын төлөөлөлтэй уулзаж, жагсагчдын шаардлагад хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлж, 126 гишүүнтэй, олон намын төлөөлөл бүхий шинэ парламент олон нийтийн дуу хоолой, эрх чөлөөг хангахад чиглэн ажиллаж буйгаа онцоллоо. Энэ удаагийн парламент нь анх удаа сонгогдсон олон гишүүдтэй, таван нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн тул аливаа асуудалд нээлттэй хандаж, олон ургальч байдлаар, хуульд заасан процессын дагуу хэлэлцэх талаар залуустай илэн далангүй ярилцлаа.

69.png

○     2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр. “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Манай парламент хүн төвт хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх бодлогынхоо хүрээнд хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын чиглэлийн хууль тогтоомжуудыг сайжруулах талаар ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна. УИХ-аас хүүхдийн эрүүл мэнд, боловсролын тэгш хүртээмж, санхүүгийн боловсрол, цахим технологи ашиглан үйлдэгдэж буй хүүхдийн эсрэг хүчирхийлэл зэрэгт анхаарлаа хандуулж байна.

70.png

○     Баруун бүсийн тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний хувиар Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн 800 гаран иргэдийг Парламентын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой танилцуулж, санал хүсэлтийг нь хүлээн авч, холбогдох шийдлийг хууль тогтоомжид тусгуулах зэрэг үйл ажиллагааг тогтмол авч хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,