Гэрэл зургийг MPA.mn

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Энхбаяр: "Удахгүй 9 хоногийн дараа ирэх 2027 оны төсвийн төслийг хэлэлцэн батлах хуваарьтай байна. УИХ-ын чуулган, байнгын хороодоор хэлэлцэж байгаа төсвийн төсөв цалин, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх, мөн суурь тэтгэвэрийг олгохоор тооцож тусгасан. 
Өндөр настнуудад олгох суурь тэтгэвэрт зориулан ирэх 2027 оны  төсөвт 1,216.0 тэрбум төгрөгийн тусгажээ.

УИХ-аас батлагдах ирэх 2027 оны төсвөөс гадна Оюу толгой компаниас авах магадлалтай 2.0 -3.0 их наяд төгрөгийг иргэдэд олгох хуваарилах асуудал яригдаж, улам хүчээ авсаар байна. 

Гол асуудал нь зөвхөн ХНА тараах тухай асуудал биш, нэгэнт төсвийн төсөлд цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлэхэд нийт 3.7 их наяд төгрөгийг тусган баталж байгаа энэ цаг үед түүн дээр нэмэлт 2.0 -3.0 их наяд төгрөгийг улсын төсвөөс гадуур бүрдүүлж, иргэдэд тараах тухай яригдаж байгаа тул нийт эдийн засагт үзүүлэх үр нөлөө, үр дагаварыг нь урьдчилан сайтар тооцоолох, гарч болзошгүй сөрөг үр дагаварыг даван туулж чадах уу гэдгийг тооцох ёстой.

Хэрэв ирэх 2027 оны төсөв батлагдсаны дараа их хэмжээний ногдол ашгийг иргэдэд тараах тухай асуудлаар ямар нэг шийдвэр гаргавал ирэх онд иргэдийн гар дээр очих бэлэн мөнгөний хэмжээ нэг жилийн дотор 30 гаруй хувиар нэмэгдэж 21.0 их наяд төгрөгт хүрч болзошгүй байна.

Нэг жилийн дотор 5.0 -6.0 их наяд төгрөгөөр, үүний дотор сар тутамд 400.0 -500.0 тэрбум төгрөгөөр өсөн нэмэгдэх бэлэн мөнгөтэй дүйцэхүйц бараа үйлчилгээг тухай бүрт нь зах зээлд тасралтгүй нийлүүлж чадахгүй, тийм боломжгүй бол өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд олон төрлийн барааны бүтээгдэхүүний үнэ өсөх, инфляцийг өдөөх, гипер инфляцид хүргэж болзошгүй ихээхэн сөрөг үр дагаварыг нийт эдийн засагт учруулах магадлалтай!

Ийм байдлаар оны эхний саруудад инфляци хурдтай өссөн нөхцөлд Төвбанк ч инфляцийг хазаарлаж дийлэхгүйд хүрч, үнийн өсөлт эмнэг адуу шиг л алдуурах эрсдэлтэй!" гэв.

#инфляци, #Н.Энхбаяр,