АНУ-ын Хууль зүйн яам сонгуулийн өдөр хяналт тавьж, ажиглалт хийхээр 1,000 албан хаагчийг тус улсын бүх 50 мужид илгээхээр болсноо мягмар гарагт мэдэгдлээ. Тус яамны мэдээлснээр энэ нь АНУ-ын түүхэн дэх сонгуулийн өдөр хэрэгжүүлэх хамгийн өргөн хүрээтэй хяналт, ажиглалтын ажиллагаа юм.
Хууль зүйн яамнаас гаргасан мэдэгдэлд муж тус бүрийн аль тойрог, нутаг дэвсгэрт ажиглагчдыг ажиллуулахыг тодорхой дурджээ.
Reuters агентлагийн хийсэн дүн шинжилгээгээр ажиглагчид ажиллах бүс нутгийн гуравны хоёроос илүү хувь нь 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан намын нэр дэвшигч Камала Харрисад олонхийн санал өгсөн тойргууд байна. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намынхан уг төлөвлөгөөг сонгогчдыг айлган сүрдүүлэх эрсдэлтэй гэж шүүмжилжээ.

Харин Хууль зүйн яамны албан тушаалтнууд сонгогчдын санал өгөх эрх, хүртээмжтэй холбоотой асуудал өмнө нь гарч байсан бүс нутаг болон өрсөлдөөн ширүүн явагдаж буй сонгуулийн тойргуудад онцгой анхаарал хандуулна гэж мэдэгдсэн байна. Тэдгээр бүс нутагт сонгогчдыг айлган сүрдүүлэх эрсдэл байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа сүүлийн үед сонгуулийн хяналтад оролцох үйл ажиллагаагаа эрчимжүүлж, муж улсуудаас сонгогчдын бүртгэлийн мэдээллийг шаардах болсон. Мөн санал хураалтын шударга, найдвартай байдалд олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхийн тулд сонгуулийн хяналтын арга хэмжээг чангатгах шаардлагатай гэж үзэж байна. Харин шүүмжлэгчид эдгээр алхмыг холбооны засгийн газар мужуудын эрх мэдэлд хэт халдаж буй хэрэг хэмээн тайлбарлажээ.
Холбооны түвшний сонгуулийн хяналт, ажиглалтын хөтөлбөр өргөжсөнтэй холбоотойгоор хэд хэдэн муж орон нутгийн сонгуулийн албан тушаалтнууд болон санал авах байрны ажилтнуудад шинэчилсэн зааварчилгаа хүргүүлсэн байна. Уг зааварт Хууль зүйн яамны ажиглагчид сонгуулийн өдөр ямар хүрээнд ажиллах, ямар эрх хэмжээтэй оролцохыг тодорхой тусгажээ.
АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр ажиглагчид холбооны сонгуулийн эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах юм.
Эх сурвалж: Ройтэрс

#онцолсон, #АНУ, #АНУ-ын сонгууль,