АНУ-ын биотехнологийн стартап компани хиймэл оюун ухаанаар зохион бүтээсэн вирусийг антибиотикт тэсвэртэй бактерийн халдвартай өвчтөний эмчилгээнд анх удаа ашигласан тухайгаа аравдугаар сарын 20-нд мэдээлжээ.

Калифорнид төвтэй “Radical Numerics” компанийн бүтээсэн “Omnii-1” хэмээх хиймэл оюуны загвар нь бактерийг халдварлуулж устгадаг бактериофаг буюу фаг хэмээх вирусийн хувилбаруудыг зохион бүтээсэн байна. Эдгээр вирус нь хүний эсийг бус, тодорхой төрлийн бактерийг онилон устгадаг онцлогтой.

Тус компанийн мэдээлснээр, өвчтөний халдвар үүсгэгч бактерийн дээж дээр лабораторийн туршилт хийхэд хиймэл оюунаар бүтээсэн вирусийн холимог бактерийг устгасан аж. Үүний дараа эмчилгээг эмчийн хяналт дор, АНУ-ын холбогдох байгууллагын зөвшөөрөлтэйгөөр онцгой нөхцөлд хэрэглэх журмын дагуу өвчтөнд хийжээ.

Энэ арга нь уламжлалт антибиотикт тэсвэртэй болсон халдварыг эмчлэх шинэ боломж нээж магадгүй гэж судлаачид үзэж байна. Учир нь фаг эмчилгээний үед тухайн өвчтөний халдвар үүсгэгч бактерийг онилох тохирох вирусийг олох шаардлагатай байдаг бөгөөд хиймэл оюун ухаан энэ үйл явцыг хурдасгах боломжтой юм.

Гэхдээ компанийн мэдээлэл одоогоор хараат бус эрдэм шинжилгээний хяналтаар баталгаажаагүй бөгөөд өвчтөний биеийн байдал, эмчилгээний үр дүнг нууцлалын шалтгаанаар дэлгэрүүлээгүй байна. Иймээс уг эмчилгээний аюулгүй байдал, үр нөлөөг бүрэн тогтоохын тулд нэмэлт судалгаа шаардлагатайг мэргэжилтнүүд анхааруулжээ.

Эх сурвалж: geneticsandsociety.org

#онцолсон, #хиймэл оюун, #Хиймэл оюунаар зохион бүтээсэн виру,