Гэрэл зургийг MPA.mn

Япон, Монголын гэрэл зурагчдын хамтарсан “Тогтвортой хөгжлийн зорилтын төлөөх соёлын солилцоо” үзэсгэлэнг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ны 16:00 цагт Монголын Уран зургийн галерейд нээлээ.

Тус үзэсгэлэнд Монголын 20, Японы долоон гэрэл зурагчин оролцож, байгаль орчин, хүн ба байгалийн харилцаа, тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд бүтээсэн гэрэл зургуудаа олон нийтэд толилуулав.

Үзэсгэлэн нь 2022, 2023, 2024 онд зохион байгуулсан “Токиогийн гэрэл зургийн сар” арга хэмжээнд Японы гэрэл зурагчид “Тогтвортой хөгжлийн зорилт – Байгальтай зэрэгцэн оршихуй”, “Байгаль орчин” сэдвээр оролцож ирсэн бүтээлүүд болон 2025 онд тус арга хэмжээнд Монголоос оролцсон гэрэл зурагчдын уран бүтээлийг нэг дор нэгтгэж буйгаараа онцлог юм.

Энэхүү хамтарсан үзэсгэлэнгээр дамжуулан НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтын ач холбогдлыг олон нийтэд таниулах, байгальтай зэрэгцэн оршихуйн үнэ цэнийг гэрэл зургийн урлагаар дамжуулан ойлгуулах, хоёр орны уран бүтээлчдийн соёлын солилцоог өргөжүүлэхийг зорьжээ.

Тус арга хэмжээг Япон, Монголын хамтарсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн зохион байгуулах хэлтэс болон “Гамма” гэрэл зургийн агентлаг зохион байгуулж, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Уран зургийн галерей дэмжин ажиллаж байна.

Монгол гэрэл зурагчид

1. С.Цацралт 

2. Л.Элбэгзаяа 

3. Л.Ганзориг 

4. Д.Октябрь

5. Б.Нямгэрэл 

6. С.Бадамханд

7. Ш.Отгонжаргал 

8. Г.Эрдэнэтуяа 

9. Л.Номингэрэл 

10. Э.Арухан 

11. Б.Рэнцэндорж  

12. Б.Инжинааш

13. Б.Бат-Оргил 

14. П.Баттулга

15.Д.Давааням

16. Д.Занданбат 

17. Ш.Төмөрсүх 

18. Б.Заяажаргал 

19. Б.Ирээдүй 

20. Б.Отгонгэрэл

Япон гэрэл зурагчид 

1. Хисао Асано 

2. Чикара Комүра

3. Дайсүкэ Кондо

4. Яасүхиро Сакүрай 

5. Хироки Цүжи

6. Тацүо Хата 

7. Ёошико Мацүмото 

Үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд Монголын Уран зургийн галерейд үргэлжилнэ.

#онцолсон, #гэрэл зураг, #онцлох зураг, #үзэсгэлэн,