Монголбанкны Мөнгөний Бодлогын Хороо өнөөдөр хуралдаж, Макро зохистой бодлогын шийдвэрийг Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт танилцуулав. 

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос санхүүгийн хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийн бүтцэд өөрчлөлт оруулж, зээлийн нийт хугацааг 48 сар хүртэл сунгах шийдвэр гаргалаа.

Тодруулбал, цалингийн, малчны, автомашины зэрэг өр, орлогын харьцааны (ӨОХ) хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлд нэмэлт зээл олгохгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд зээлийн хугацааг 48 сар хүртэл сунгах боломжтой болж байна. 

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт энэ талаар мэдээлэхдээ, үнийн өсөлт болон бусад шалтгааны улмаас өрхийн бодит орлого буурч, цалингийн болон малчны зээлээ төлөхөд хүндрэлтэй болсон иргэдийн тоо нэмэгдэж байгааг онцоллоо.

Тухайлбал, ӨОХ-ны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн чанаргүйдлийн хувь 2026 оны есдүгээр сарын байдлаар 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өссөн байна. Мөн банкны салбараас зээлийн үлдэгдэлтэй нийт 1.2 сая зээлдэгч байгаагийн 66.4 хувь нь 45 хувиас дээш өр, орлогын харьцаатай байгаа аж.

Өмнө нь зээлийн хугацаа, өр орлогын харьцааны хязгаарлалт нь зээлийн бүтцийн өөрчлөлтөд мөн адил үйлчилдэг байсан тул санхүүгийн хүндрэлд орсон иргэдийн зээлийн хугацааг сунгаж, сарын төлөлтийг бууруулах боломж хязгаарлагдмал байжээ.

Харин шинэ зохицуулалтаар нэмэлт зээл олгохгүйгээр зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах нөхцөлд хугацааг сунгах боломж бүрдэж байгаа юм.

Гэхдээ зээлийн хугацаа уртсахын хэрээр нийт төлөх хүү, төлбөрийн хэмжээ нэмэгдэх эрсдэлтэйг Монголбанкны ерөнхийлөгч анхаарууллаа. Иймээс зээлээ хэвийн төлж байгаа иргэдэд одоогийн эргэн төлөлтийн хуваариа үргэлжлүүлэх нь нийт төлөх дүнгийн хувьд ашигтай гэдгийг онцолсон юм.

Уг шийдвэр өнөөдөр албажиж, банкуудад хүргэгдэх бөгөөд зээлээ төлөхөд хүндрэлтэй байгаа иргэд харилцдаг банкандаа хүсэлт гарган, тухайн банкны холбогдох журмын дагуу зээлийн бүтцийн өөрчлөлт хийлгэх боломжтой аж.

Монголбанкны зүгээс энэ удаагийн хурлаар бусад макро зохистой бодлогын арга хэрэгслийн хэмжээнд өөрчлөлт оруулаагүй бөгөөд өрхийн өрийн дарамт, хэрэглээний зээлийн чанар болон санхүүгийн системийн эрсдэлийг цаашид үргэлжлүүлэн хянахаа мэдэгдлээ.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #монголбанк, #МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО, #Макро зохистой бодлогын шийдвэр,