Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар ЗТХЯ, ГХЯ, Боомтын зөвлөл хамтран мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга Г.Гантулга "Коронавируст халдвараас шалтгаалж, авто замын хилийн боомтын үйл ажиллагааг аравдугаар сарын 13-наас зогсоосон байсан. Харин арваннэгдүгээр сарын сүүлээр чингэлэг тээврээр хийх боломжтойг БНХАУ-ын талаас мэдэгдсэн. Үүнээс хойш бэлтгэл ажлыг хангаснаар чингэлэгт тээврийг хийж эхлээд 7-8 хонож байна. Тээвэрлэлт энэ сарын 11-нд эхэлж анх 24 чингэлэг оруулж байсан бол сүүлийн өдрүүдэд 65-69 болж өссөн. Халдвар хамгааллын дэглэмээ нарийн чанд зохион байгуулж чадвал энэ тоо өсөх боломжтой.

Тээвэрлэлт зохион байгуулалтын тухайд хилийн 0 цэгээс логистикийн төв хүртэл хилийн цэргийн албаныхан тээвэрлэж, тэндээс жолооч нар тээвэрлэн Улаанбаатар хотод хүргэж ирж байгаа.

Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл тээвэрлэлтийн үнэ 3.5 сая төгрөгийн ханштай болж буурсан. Энэ нь хуучин үнэдээ нэлээд дөхсөн байгаа" гэв.

#live, #ГХЯ, #Замын-Үүд хилийн боомт, #ЗТХЯ,