Австри улсад Ковид-19-ийн эсрэг вакцинд бүрэн хамрагдаагүй хоёр сая орчим хүн тусгаарлалтанд орсон байна. Вакцин хийлгээгүй хүмүүсийг зөвхөн ажилдаа явах, хоол хүнс худалдаж авах зэрэг зайлшгүй шалтгаанаар гэрээсээ гарахыг зөвшөөрчээ.
Австрийн хүн амын 65 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдсан нь баруун Европ дахь хамгийн бага үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ долоо хоногийн халдварын түвшин 100,000 хүн тутамд 800 гаруй тохиолдол байгаа нь Европ дахь хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Даваа гаргаас эхэлж буй тус арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ. 12-оос доош насны хүүхдүүд болон саяхан вирусийн халдвар авсан хүмүүс үүнд хамаарахгүй аж.
Вакцин хийлгээгүй хүмүүс ресторан, үсчин, кино театрт зочлох нь аль хэдийн хориотой байсан бол одоо гэрээсээ гарахгүй болж байна. Цагдаа нар иргэдийн вакцинд хамрагдсан эсэхийг тогтоохын тулд олон нийтийн газар шалгалт хийнэ гэж Засгийн газар мэдэгдэв.
Гэвч шүүмжлэгчид энэ алхам нь Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхэд эргэлзэж байна. Иргэдийн дунд анги давхарга бий болгож байна гэж хэт барууны үзэл баримтлалтай Эрх чөлөө нам үзэж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл Вена хотын канцлерийн байрны гадаа олон зуун хүн "Бидний бие, бидний шийдвэр гаргах эрх чөлөө" гэсэн бичиг барин эсэргүүцлээ илэрхийлжээ.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
USD | 3557