Ням гарагт Техас мужид агаарын таагүй нөхцөл байдал үүсэж, мөн онгоцны үйлчлэгч хүрэлцээгүй гэсэн шалтгаанаар “American Airlines” компани гурван өдрийн дотор 1,600 гаруй нислэгээ цуцаллаа.
Баасан гарагт хүчтэй салхи дэгдэж эхэлсэн бөгөөд хамгийн их ачаалалтай Даллас/Форт Уэрт олон улсын нисэх онгоцны буудлын хөөрөх зурвасуудыг зарим үеүдэд ашиглах боломжгүйд хүрчээ. Нөхцөл байдал бямба, ням гарагуудад улам дордож, нислэгүүдийг хойшлуулж, цуцалж эхэлсэн байна.
Компанийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, даваа гарагаас эхлэн мэдэгдэхүйц сайжирна гэж найдаж байгаа ч амралтын өдрүүдэд нислэг цуцалснаас үүдсэн ачаалал тодорхой хэмжээнд нөлөөлөх болно гэжээ. Ням гарагийн үдээс хойш “American Airlines” даваа гарагийн 50 орчим нислэгийг цуцалсан байна.
Аравдугаар сарын эхээр “Southwest Airlines” компани цаг агаарын асуудал, боловсон хүчний хомсдол зэрэг адил шалтгааны улмаас Флорида мужид 2,000 гаруй нислэгээ цуцалсан бөгөөд томоохон агаарын тээврийн компаниуд баярын өдрүүдийн их ачаалалд бэлтгэгдсэн эсэх талаар эргэлзээ төрүүлж байна.
Агаарын тээврийн компаниудыг цар тахлын үеэр ажилчдаа цомхотгохыг хориглож засгийн газраас олон тэрбумын тусламж үзүүлсэн. Гэсэн ч олон мянган ажилчид сайн дураараа ажлаасаа гарсан байна. Өнгөрсөн жил тусламж зогссоны дараа “American Airlines” 19,000 ажилчдаа түр чөлөөлж, тусламжийг эргэн сэргээх үед ажилчдаа буцааж татсан. Одоогоор “American Airlines”, “Southwest Airlines” болон бусад компаниуд хоосон ажлын байруудаа нөхөж байгаа гэв.
Эх сурвалж: The Guardian