Оросын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов зургадугаар сарын 24-ний үймээн самуунаас хойш анх удаа олны өмнө гарч ирлээ. Түүний  Украины пуужингийн довтолгооны талаарх тайлан мэдээллийг сонсож буй бичлэгийг Батлан хамгаалах яамнаас нийтэлсэн байна.

Батлан хамгаалах яамны мэдээлснээр Герасимовын оролцсон уг уулзалт ням гарагт болсон бөгөөд тэрээр цэргийн командын өрөөнд цагаан арьсан суудал дээр сууж, дээд генералуудтай ярилцаж, цэргийн тагнуулын дарга (GRU) зэрэг хүмүүст тушаал өгч байгаагаар бичлэгт гарсан байна.

Батлан хамгаалах яам бичлэгийн тайлбарт Оросын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Украин дахь цэргийн нэгдсэн бүлгийн командлагч хэмээн түүний одоогийн цолыг ашиглажээ.

Оросын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, армийн генерал Валерий Герасимов Тагнуулын ерөнхий газрын дарга болон нэгдсэн бүлгийн командын постыг хариуцаж буй хүмүүст агуулахын нөөц болон бэлтгэлийн талбай, түүнчлэн S-200 пуужин болон дайсны ижил төстэй цохилтын зэвсгийг хөөргөх байрлалуудыг тодорхойлох ажлыг системтэй зохион байгуулах үүрэг өглөөгэж Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Мөн ням гарагт Крым болон Ростов, Калуга мужид хийсэн Украины пуужингийн довтолгоог Оросууд таслан зогсоосон тухай дурдсан байна.

Эх сурвалж: Reuters

#Валерий Герасимов, #ОРос,