Хятадын Гадаад хэргийн сайд Чинь Ган удаан хугацаагаар олны өмнө гарч ирээгүй болохыг өнгөрсөн долоо хоногт барууны хэвлэлүүд онцолж байв.

Тэгвэл Ши Жиньпин даргын ойрын хүнд тооцогддог байсан түүнийг ГХЯ-ны сайдаар томилогдсоноос долоон сар хүрэхгүй хугацааны дараа огцруулжээ. Чинь Ганы оронд Коммунист намын гадаад харилцааны дарга Ван И томилогдсон байна.

Тэрээр хамгийн сүүлд олон нийтийн өмнө зургадугаар сарын 25-нд гарсан юм. Түүнийг огцруулсан шалтгаан тодорхойгүй байна.

Чинь Ганыг өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятадын удирдагч уг албан тушаалд томилж байв. Тэрээр сар гаруйн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкентэй Бээжинд уулзсан юм.

Хятадын “Xinhua” агентлагийн мэдээлснээр Ши Жиньпин түүнийг огцруулахыг зөвшөөрсөн зарлигт гарын үсгээ зурсан байна. Хууль тогтоогчид мөн тэтгэврийн насанд хүрсэн Хятадын Төв банкны тэргүүн И Ганыг эдийн засагч Пан Гоншэнгээр солих санал өгснийг “Xinhua” мэдээлжээ.

Дипломатч Ван И нь 2013-2022 оны хооронд мөн Гадаад хэргийн сайдаар томилогдон ажиллаж байжээ. Тэрээр Чинь Ганы төлөө ажиллаж байсан бөгөөд одоогоор “Brics”-ийн үндэсний аюулгүй байдлын уулзалтад оролцохоор Өмнөд Африкт байгаа аж.

69 настай Ванг сайдаар томилсон нь Хятадын дипломат харилцааг тогтворжуулах алхам гэж ажиглагчид үзэж байна.

Чинь Ган бол Хятадын засгийн газрын хамгийн алдартай хүмүүсийн нэг бөгөөд түүнийг удаан хугацаагаар эзгүй байх хугацаанд дипломатууд болон Хятадын ажиглагчид төдийгүй Хятадын жирийн ард түмэн ч анхааралтай ажиглаж байв.

Сарын өмнө тэрээр Индонезид болсон дээд хэмжээний уулзалтад оролцоогүй. Тухайн үед ГХЯ эрүүл мэндийн асуудал гарсан гэж маш товч албан ёсны тайлбар өгсөн юм. Гэвч яамнаас нарийн ширийн мэдээлэл өгөөгүйн улмаас түүнийг улс төрийн шалтгаанаар эсвэл гэр бүлээс гадуурх харилцаанаас болж шийтгэгдсэн гэсэн таамаг хөвөрч эхэлсэн.

Дараа нь долдугаар сарын 4-нд товлогдсон Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Борреллтай хийх уулзалтыг Хятад улс ямар ч тайлбаргүйгээр хойшлуулж, цуу яриаг улам нэмэгдүүлэв.

Хятадад олны танил эрхмүүд удаан хугацааны турш олны нүдэнд харагдахгүй байж байгаад, дараа нь эрүүгийн хэрэгт холбогдсон байх тохиолдол цөөнгүй гардаг.

Чинь Ганд тохиолдсон явдлыг Хятадад асар ихээр сонирхож байна. Тус улсын хамгийн том хайлтын систем болох “Baidu”-д сүүлийн үед түүний нэрийн хайлт ихэсжээ.

Ийм өндөр албан тушаалтны тухай цуурхал Хятадын интернэтээр ямар нэг хязгаарлалтгүй яригдах нь ер бусын зүйл болохыг ажиглагчид хэлж байна.

Эх сурвалж: BBC

#Чинь Ган, #Хятадын Гадаад хэргийн сайд,