Гэрэл зургийг MPA.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд уулархаг нутгаараа хур тунадас орж, говь, талын нутгаар салхи, шуургатай байна.

2026 оны 03-р сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Халх голын сав газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 4-6 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 2-4 хэм дулаан байна.

 2026 оны 03-р сарын 30-наас 2026 оны 04-р сарын 03-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 30-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар, 31-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 4-р сарын 1-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар, 2-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно. Салхи 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд нутгийн зүүн хагаст, 1, 2-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. Гуравдугаар сарын 31-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.

#онцолсон, #Цаг агаар,