“Вагнер”-ын бослогоос хойш сураггүй байгаа “Армагеддон” хочит генерал Сергей Суровикиний оронд агаарын хүчний шинэ даргын үүрэг гүйцэтгэгч томилогдсоныг “РИА” агентлаг лхагва гарагт мэдээлэв.
Нэгэн цагт Украин дахь Оросын цэргийн хүчийг удирдаж байсан Суровикин нь зургадугаар сарын 23-24-нд болсон бослогын үеэр “Вагнер”-ын тэргүүн Евгений Пригожинийг бослогоо зогсоохыг уриалж байв.
Үймээн самуун хэлэлцээрээр дууссаны дараа Суровикинийг гэрийн хорионд байгаа бөгөөд түүнийг бослогод оролцсон байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн талаар Оросын болон гадаадын зарим хэвлэлүүд бичих болсон.
Түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн явдал нь Оросын эрх баригчид Суровикинийг ямар нэг зүйлд буруутгаж байгааг илтгэх боловч энэ талаарх нарийн ширийн зүйл тодорхойгүй хэвээр байна.
Суровикинийг Оросын Агаарын цэргийн хүчний даргын албан тушаалаас нь огцруулсан тухай мэдээллийг мягмар гарагт Оросын “РБК” мэдээллийн агентлаг болон Батлан хамгаалах яамтай ойр байдаг “Рыбар” суваг “Telegram”-аар мэдээлжээ.
Лхагва гарагт “РИА” агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан “Оросын Агаарын цэргийн хүчний дарга Сергей Суровикин албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бөгөөд Агаарын цэргийн хүчний ерөнхий командлагчийн үүргийг Агаарын цэргийн хүчний штабын дарга, хурандаа генерал Виктор Афзалов түр орлон гүйцэтгэж байна” гэж мэдээлсэн байна.
Суровикин нь Сирид болсон ажиллагааны үеэр харгис хэрцгий тактик хэрэглэснийхээ төлөө “Армагеддон” хочтой болсон юм.
Тэрээр өнгөрсөн аравдугаар сард Украин дахь Оросын цэргийн ажиллагааг удирдахаар томилогдсон ч нэгдүгээр сард үүргээ жанжин штабын дарга, генерал Валерий Герасимовт шилжүүлж, Герасимовын орлогчоор томилогдож байв.
Афзалов өмнө нь Суровикиний орлогч байсан бөгөөд Британийн цэргийн тагнуулын мэдээлснээр багадаа дөрвөн жил Агаарын цэргийн хүчний штабын даргаар ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #Сергей Суровикин, #Армагеддон хочит генерал,