Оросын Батлан хамгаалахын сайд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд хандан Хятадтай хамтарч тэнгисийн цэргийн сургуулилалт хийх санал тавьсан тухай “Yonhap” агентлаг Өмнөд Солонгосын тагнуулын агентлагаас иш татан даваа гарагт мэдээлжээ.

Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өнгөрсөн долдугаар сард Солонгосын дайн дууссаны 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох зорилгоор Хойд Солонгост айлчлах үеэрээ Кимтэй уулзсан юм.

Тухайн үед Ким Шойгуд НҮБ-ээс хориглосон баллистик пуужин болон бусад зэвсгүүдийг агуулсан цэргийн үзэсгэлэнг үзүүлсэн болохыг Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээлж байв.

Тэгвэл даваа гарагт “Yonhap”-ийн мэдээлснээр Шойгу айлчлалынхаа үеэр Кимд гурван орны хамтарсан тэнгисийн цэргийн сургуулилалт хийх санал тавьсан байна.

Мөн Шойгу Кимтэй ганцаарчилсан уулзалт хийж, батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар тохиролцоонд хүрсэн тухай “Yonhap” мэдээлжээ.

Сүүлийн үед Орос болон Хойд Солонгосын батлан хамгаалахын харилцаа сайжирсан ч Пхеньян Оростой зэвсгийн наймаа хийсэн гэх барууны орнуудын буруутгалыг няцаагаад байгаа.

Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Жон Кирби мөн Шойгуг Хойд Солонгост айлчлахдаа зэвсгийн наймааны талаар хэлэлцсэн болохыг өнгөрсөн сард мэдэгдсэн.

АНУ нь саяхан Хойд Солонгос, Орос хоорондын зэвсгийн наймаанд оролцсон гэх гурван аж ахуйн нэгжийн эсрэг хориг арга хэмжээ авсан.

Хойд Солонгос нь 2006 оноос хойш зургаан удаа цөмийн туршилт хийсэн бөгөөд сүүлийн жилүүдэд бусад төрлийн пуужингийн туршилтаа эрчимжүүлсэн ч холбоотнуудтай цэргийн сургуулилалт хийх нь ховор байдаг.

Харин АНУ болон түүний холбоотон Өмнөд Солонгос тогтмол цэргийн сургуулилалт хийдэг бөгөөд Хойд Солонгос үүнийг өөрийнх нь эсрэг дайны бэлтгэл хэмээн буруушаадаг.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Сергей Шойгу, #Хойд солонгос, #ХЯтад,