Пүрэв гарагт Украины дайнд дайчлагдсан орос цэргүүдийн ар гэрийнхэн Ерөнхийлөгч Владимир Путинд хандан цэрэг эрсийг фронтоос буцааж авчрахыг хүсжээ.
“Бид хуульчлагдсан боолчлолыг эсэргүүцэж байна” гэж дайчилгааг зогсоохыг уриалж буй цэргүүдийн эхнэр, ээжүүдийн “Путь Домой” (Гэртээ хүрэх зам) нэгдлийн гишүүд “Telegram” дээр хуваалцсан дүрс бичлэгтээ өгүүлсэн байна.
Путин 2022 оны есдүгээр сард “хэсэгчилсэн” дайчилгаа зарлаж, 300,000 орчим нөөц цэргийг Украины дайнд татсан.
Дараа сард нь тэрээр дайчилгааг зогсоож байгаагаа мэдэгдсэн ч албан ёсоор баталгаажуулаагүй бөгөөд эрчүүдийг байлдааны ажиллагаанд элсүүлсээр байгаа гэж ажиглагчид болон хүний эрхийн тэмцэгчид үзэж байна.
“Путь Домой” өнгөрсөн долоо хоногт гаргасан тунхаг бичиг болон өргөдөлдөө хугацаагүй дайчилгааг, мөн Оросын засгийн газар цэргүүд болон тэдний гэр бүлүүдийг үл тоомсорлож байгааг хатуу шүүмжилжээ.
Харин пүрэв гарагт тус бүлэг дайчлагдсан цэргүүдийн алба хаах хугацаанд нэг жилийн хязгаарлалт тогтоохыг Путинд уриалсан байна.
“Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн 2023 оны эцэс гэхэд дайчлагдсан цэргүүдийг гэрээт армиар солино гэсэн амлалт биелнэ гэдэгт бид итгэлтэй байсан. Гэхдээ бидний буруу байж” гэж тус бүлэглэл мэдэгдэлдээ өгүүлжээ.
Путиний иргэдийнхээ асуултад шууд хариулдаг “Владимир Путинтэй шууд холбогдох шугам” нэртэй шоу арванхоёдугаар сарын 14-нд товлогдсон бөгөөд “Путь Домой” зориуд шоунаас долоо хоногийн өмнө энэхүү бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна.
Дайчлагдсан орос цэргүүдийн ээж, эхнэрүүд өнгөрсөн сард Оросын хотуудад дайчилгааны эсрэг жагсаал зохион байгуулсан. Тухайн үед Москва, Санкт-Петербург зэрэг зарим газарт жагсаал зохион байгуулах зөвшөөрөл өгөөгүй болохыг бие даасан хэвлэлүүд мэдээлж байв.
Тэгвэл тус бүлэглэлийн үйл ажиллагаатай холбогдуулан цэргийн ахлах офицерууд Украинд алба хааж буй нөхрүүдийг нь заналхийлсэн талаар “Путь Домой”-ийн гишүүн Мария Андреева пүрэв гарагт “Можем Объяснить” бие даасан мэдээллийн хэрэгсэлд ярьсан байна.
Эх сурвалж: The Moscow Times

#Владимир Путин, #ОРос, #Украины дайн, #дайчлагдсан цэргүүд, #Путь Домой,