Алдархаан сумын Чигэстэй багийн нутаг дэвсгэр, "Загастайн давааны орчимд буга шархтсан байна" гэсэн иргэний мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.

Тодруулбал, чононд ноцуулан эрсдэлтэй байдалд орсон бугыг аврах, хамгаалах ажлыг Завхан аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн байгууллага, Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газар хамтран зохион байгуулж, аюулгүй бүсэд шилжүүлэн хүргэлээ.

Байгаль, зэрлэг амьтныг хамгаалах үйлсэд идэвх санаачилгатай оролцсон иргэнд талархал илэрхийлье гэж Завхан Байгаль Орчны Газраас мэдээллээ. 

#буга, #Завхан байгаль орчны газар, #шархадсан буга,