Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.11.18) Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд 15 цаг 09 минутад 59.4 хувийн ирц бүрдэж, хуралдав.

2026-11-18 17.17.03.jpg

Энэ өдрийн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэхээр тов, дараалалд орсон гэдгийг тус Байнгын хорооны дарга Б.Заяабал танилцууллаа. Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд хууль зүйн зөвлөмж гаргуулах асуудлыг Ажлын хэсгийн саналаар, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг тус тус хойшлуулав. Ингэснээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэхээр болсон юм.

Чөлөөт бүсийн үйл ажиллагааг өргөжүүлж, дэмжих зохицуулалт бүхий хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

2026-11-18 17.16.15.jpg

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын 10 гишүүн 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Хууль санаачлагч танилцуулахдаа, Монгол Улсад чөлөөт бүс байгуулах бодлого 1995 оноос эхэлж, УИХ-ын 87 дугаар тогтоолоор “Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал”-ыг, 2002 онд Чөлөөт бүсийн тухай хуулийг баталжээ. Энэ хүрээнд УИХ-ын 2002 оны 38 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд “Алтанбулаг” чөлөөт бүсийг, 2004 оны 17 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Замын-Үүд суманд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийг, 2005 оны 74 дүгээр тогтоолоор Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийг байгуулсан байна.

2026-11-18 17.16.07.jpg

Улс орны хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Чөлөөт бүсийн тухай хуулийг 2015 онд шинэчлэн найруулж баталсан байдаг. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, худалдааг хөнгөвчлөх, чөлөөт бүс нээх, хаах, гадаадаас ажиллах хүч авах, согтууруулах ундаа болон тамхи худалдах зөвшөөрөл зэргийг зохицуулжээ. Улсын Их Хурлын 2022 оны 10 дугаар тогтоолоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн. Сүүлийн 20 жилийн хугацаанд дөрвөн чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсан боловч өнөөгийн эдийн засгийн нөхцөл, хөрөнгө оруулалт, олон улсын худалдаа, тээвэр, ложистикийн хөгжилд нийцүүлэн уялдуулж боловсронгуй болгох шаардлага үүссэн тул уг хуулийг цогцоор нь шинэчлэхийг зорьж, төслийг боловсруулсан хэмээв.

Монгол Улс нь ОХУ, БНХАУ-тай хил залгаа, хоёр том зах зээлийн дунд оршдог, Ази-Европыг холбох боломжтой газар зүйн стратегийн байршилтай улс учраас эдийн засгийн тусгай бүс байгуулах, хөгжүүлэхэд эдийн засаг, худалдаа, тээвэр ложистик, хөрөнгө оруулалтын хувьд онцлог давуу талтай гэж дүгнэжээ. Хуулийн төслийн үр дүнд хөрөнгө оруулалт, экспортын үйлдвэрлэл, инновац, технологи, тээвэр, логистик болон бусад эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих эрх зүйн үндсийг бүрдүүлэхийг зорьсон гэлээ. Эдийн засгийн тусгай бүсийг үйл ажиллагааны чиглэлээр төрөлжүүлнэ. Чөлөөт бүс байгуулах, өөрчлөх, татан буулгах, түүний хилийн цэс, байршлыг тогтоох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр зохицуулахаар, тусгай бүсийн удирдлагын тогтолцоог шинэчилж, удирдлагыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан, бие даасан, мэргэжлийн удирдлагатай байхаар зохицуулсан. Тусгай бүсийн мэдээллийн нэгдсэн санг бий болгож, орчин үеийн шаардлагад нийцүүлнэ.

Энэхүү төслийн ач холбогдол  нь чөлөөт бүсийн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд буюу эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих эрх зүйн тогтолцоонд шилжүүлэхэд оршиж байгаа бөгөөд Монгол Улсын газар зүйн байршлын давуу талыг эдийн засгийн бодит боломж болгож, хөрөнгө оруулалт, экспортын үйлдвэрлэл, худалдаа, тээвэр, логистикийг хөгжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинэчлэл болно гэж хууль санаачлагч илтгэв.

2026-11-18 17.16.45.jpg2026-11-18 17.16.38.jpg

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, чөлөөт бүсүүдийг олон улсын жишигт нийцүүлэх талаар төсөлд тусгасан эсэх, эдийн засгийн хөшүүргийн талаар тодрууллаа. Иргэн чөлөөт бүсээс нэг удаа гурав хүртэл сая төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнийг иргэн худалдан авах боломжтой байдаг. Хуурамч архи зарах, нууцаар ажиллах зэргээр мафи маягтай болсон. Хяналт тавих, харилцах газрыг хуулийн төсөлд нарийвчлан тусгаж, зургаан төрлөөр чөлөөт бүсийг байгуулах эрх зүйн боломжийг бүрдүүлэхээр төлөвлөсөн хэмээн хууль санаачлагч Х.Ганхуяг гишүүн хариулав. Үүлэн бүс, хувийн хэвшлийнхэнд байгуулах боломж нээлттэй байхаар төсөлд тусгажээ.

2026-11-18 17.17.23.jpg2026-11-18 17.16.34.jpg

Төслийн талаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Б.Уянга, Г.Очирбат нар асуухдаа, өмнөх чөлөөт бүсүүдийн үр өгөөж, татвар болон газрын хөнгөлөлт үзүүлсэнээр манай улсад ирэх ашиг тус, хуулийн төслийн давуу талын тухай хөндлөө.

2026-11-18 17.17.18.jpg

Гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулж дууссаны дараа Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг санал хурааж шийдвэрлэв. Хуралдаанд оролцсон гишүүдийн 59.1 хувь нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хамт өргөн мэдүүлсэн 7 хуулийн төслийг мөн дэмжсэн тул Эдийн засгийн байнгын хороо эдгээр төслүүдийн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэхээр тогтож, илтгэгчээр УИХ-ын гишүүн Г.Очирбатыг томилов.

Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ

2026-11-18 17.16.30.jpg

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.

2026-11-18 17.17.48.jpg

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтыг үндэслэн УИХ-ын дарга С.Бямбацогт хүсэлтийг танилцууллаа. Түндэвийн Жамбаажамц нь Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул тус хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг шийдвэрлэж өгнө үү гэв. Уг саналыг дэмжих эсэхээр санал хураахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 63.3 хувь нь дэмжлээ.

Хуралдаан даргалагч Б.Заяабал, УИХ-ын тогтоолын төслийг уншиж танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэгчээр УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийг томиллоо.

СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболдоор ахлуулан байгуулав

2026-11-18 17.16.02.jpg

Байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг баталж, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд ахална. Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг хараат бус, бие даасан байдлыг хангах чухал гэдгийг хөндөв.

2026-11-18 17.16.25.jpg2026-11-18 17.17.53.jpg

Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ

Байнгын хорооны хуралдаан Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайлангийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Тайланг Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд урьдчилан тараасан бөгөөд Монгол Улсын Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулсан юм.

2026-11-18 17.18.11.jpg

Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Засгийн газрын 2025 оны 183 дугаар тогтоолоор баталсан “Хууль тогтоомж, тогтоол, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих нийтлэг журам”-ын дагуу Эдийн засгийн Байнгын хороонд хамаарах 2026 оны эхний хагас жилийн байдлаар Засгийн газарт өгсөн үүрэг, чиглэлийн биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүгнэжээ. Үнэлгээний дүнгээр бол тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах шийдвэрийн зүйл, заалтын биелэлт дунджаар 81.9 хувьтай, "хэрэгжих боломжгүй" гэж дүгнэсэн 26 заалт байна гэв. Мөн 483 зүйл, заалтыг хяналтаас хасах саналтай байгаа нь бүртгэл хяналтын жагсаалтыг цэгцлэх шаардлага бий болсныг харуулж байна. Иймд бүрэн хэрэгжсэн, цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон, дараагийн шийдвэр гарсан заалтуудыг цахим системийн бүртгэлийн хяналтаас хасч, одоо хэрэгжиж байгаа шийдвэрүүдэд гол анхаарлаа хандуулж ажиллах нь хэрэгжилтийг хангуулж, үр дүн гаргахад тустай байгааг анхаарч үзэхийг хүсье хэмээн Ж.Энхбаяр сайд илтгэв. Танилцуулгад Байнгын хорооны түвшинд авах арга хэмжээний саналыг мөн багтаажээ. Үүнд, хяналтаас хасах зүйл, заалтуудыг үндэслэл тус бүрээр хянан хэлэлцэж, шийдвэрлэх, "удаашралтай" гэж үнэлэгдсэн 59 заалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, Байнгын хорооны тогтоолоор үүрэг, чиглэл өгөхдөө хэрэгжүүлэх чиг үүрэг, хугацаа, санхүүжилтийн эх үүсвэр, хэмжигдэхүйц шалгуур үзүүлэлтийг тодорхой заахыг тусгасан байв.

2026-11-18 17.14.15.jpg2026-11-18 17.16.59.jpg

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат зээлийн хүүг бууруулах чиглэлээр, төрийн худалдан авалттай холбоотой арга хэмжээ авсан эсэх, эдийн засгийн суурь салбар болох мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийн явц, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, заалтуудыг хасах саналын талаар, УИХ-ын гишүүн Г.Очирбат банкууд мөнгөн гүйлгээнд валют гаргахаа больсон зэргийг хөндөж, асуулт тавив.

2026-11-18 17.18.03.jpg

Түүнчлэн УИХ-ын гишүүн П.Батчимэг, хууль тогтоолоор үүрэг, чиглэл болгосон УИХ-ын шийдвэрийн биелэлтийг Засгийн газраас тайлагнахдаа 483 зүйл, заалт хасуулах зорилготой орж ирснийг ноцтойд тооцож буйгаа илэрхийллээ. Тэрбээр парламент хэрэгжих боломжгүй шийдвэр гаргаж байсан гэсэн үг үү хэмээн тодруулав. Ажлын хэсгээс, хэрвээ Эдийн засгийн байнгын хороо эдгээр заалтыг хасах саналыг дэмжвэл зөвхөн хяналтын жагсаалтаас уг заалтууд хасагдаж, тайлангийн үнэлгээ буурна гэж хариуллаа.

Гишүүд тайлантай холбогдуулан асууж, хариулт авч хэлэлцсэнээр Байнгын хороогоор энэ өдөр хэлэлцэх асуудал гүйцэж, хуралдаан өндөрлөсөн юм.

2026-11-18 17.17.58.jpg

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд 32 гишүүнээс 18 нь буюу УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Г.Лувсанжамц, М.Энхцэцэг, Б.Мөнхсоёл, Ж.Ганбаатар, С.Эрдэнэбат, Л.Соронзонболд, Б.Заяабал, Б.Уянга, Ш.Бямбасүрэн, А.Ундраа, Г.Очирбат, Р.Батболд, Ж.Золжаргал, Ц.Баатархүү, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, Х.Булгантуяа нар хүрэлцэн ирж оролцов гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,