Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026”-г танилцууллаа. Судалгааны ерөнхий үнэлгээгээр Дархан-Уул аймаг 100 оноогоор тэргүүлсэн бол Дорноговь 96.2, Орхон 92.3 оноогоор удаалжээ. Харин Өмнөговь 79.8, Дорнод 76.5 оноогоор эхний тавд багтсан байна.

Гэрэл зургийг MPA.mn

Тус тайланд Монгол Улсын 21 аймгийн өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн бүлгийн хүрээнд нийт 115 шалгуур үзүүлэлтээр үнэлжээ. Үнэлгээнд албан ёсны статистик мэдээлэл болон аймаг бүрийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын дүнг ашигласан байна.

Харин сүүлийн байруудад Дундговь 43.9 оноогоор 17, Төв 42.7 оноогоор 18, Завхан 40.6 оноогоор 19, Говь-Алтай 39.4 оноогоор 20, Булган 34 оноогоор 21 дүгээр байрт тус тус жагсжээ.

2023 оны үнэлгээтэй харьцуулахад Дархан-Уул аймаг гуравдугаар байрнаас тэргүүн байрт ахисан бол өмнөх үнэлгээгээр тэргүүлж байсан Орхон аймаг гуравдугаар байрт шилжсэн байна. Дорноговь хоёрдугаар, Өмнөговь дөрөвдүгээр байраа хадгалж, Дорнод зургаадугаар байрнаас тавдугаар байрт ахижээ. Мөн Баянхонгор, Дундговь аймгууд эрэмбээрээ хамгийн их ахисан бол Төв, Хэнтий аймгуудын байр хамгийн их ухарсан байна.

Аймгуудын өрсөлдөх чадварыг үндсэн дөрвөн бүлгээр нь авч үзвэл эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь, засаглалын үр ашгаар Дорноговь, бизнесийн үр ашгаар Дархан-Уул, дэд бүтцээр Орхон аймаг тус тус тэргүүлжээ.

Тайлангийн бас нэг анхаарал татсан үр дүн нь орон нутгийн бизнес эрхлэгчдийн нэрлэсэн нийтлэг бэрхшээл байв. Судалгаанд оролцсон 21 аймгийн бизнес эрхлэгчид бизнесийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагааны хүндрэл, төрийн удирдлага, засаглалын асуудал, хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлого, амьжиргааны түвшнийг гол тулгамдсан асуудлаар нэрлэжээ.

Тухайлбал, бизнесийн орчин, хувийн хэвшлийн үйл ажиллагааны хүндрэл 21 аймагт бүгдэд нь эхний таван асуудлын нэгээр нэрлэгдсэн бөгөөд 15 аймагт хамгийн их давтагдсан асуудал болсон байна. Харин төрийн удирдлага, засаглалын хүндрэл бүх аймагт эхний гурван асуудлын нэгээр, хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлого, амьжиргааны асуудал 20 аймагт эхний таван бэрхшээлийн нэгээр тус тус нэрлэгджээ.

Энэ удаагийн судалгаагаар 21 аймгийн өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж 2023 оны 66.6-аас 61.5 болж буурсан байна. Таван аймгийн оноо өсөж, 16 аймгийнх буурчээ. Гэхдээ энэхүү бууралт нь аймгуудын өрсөлдөх чадвар үнэмлэхүй утгаараа муудсаныг бус, тэргүүлэгч аймагтай харьцуулахад дундаж зөрүү нэмэгдсэнийг илэрхийлж байгааг судалгааны төвөөс тайлбарласан байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн гүйцэтгэх захирал, эдийн засгийн ухааны доктор Ч.Отгочулуу тайлангийн өмнөх үгэндээ аймаг тус бүрийн бизнес эрхлэгчдийн нэрлэсэн таван гол бэрхшээл, өрсөлдөх чадварын давуу болон сул талыг дэлгэрэнгүй тусгасныг онцолжээ. Энэхүү судалгаа нь орон нутгийн удирдлагуудад ойрын жилүүдийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөгөө эрэмбэлэхэд чухал мэдээлэл болно гэж үзэж байна.

Аймгуудын өрсөлдөх чадварын бүрэн хэмжээний судалгааг 2023 оноос хойш дахин гаргаж буй нь энэ бөгөөд 2024, 2025 онд зөвхөн статистик мэдээлэлд тулгуурласан товхимол гаргаж байжээ. Харин 2026 онд статистик мэдээлэл болон бизнес эрхлэгчдийн санал асуулгыг нэгтгэн индексийг дахин тооцсон тул үр дүнг 2023 оныхтой харьцуулсан байна.

#live, #"Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026",