Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Францад амьжиргааны өртөг нэмэгдэж, худалдан авах чадвар буурч байгааг эсэргүүцэн, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхийг шаардсан жагсаалд улсын хэмжээнд 146 мянга гаруй хүн оролцжээ. Үүнээс 28 мянга нь Парис хотод жагслаа.
Жагсаалыг хэд хэдэн үйлдвэрчний эвлэл санаачилсан бөгөөд төрийн албан хаагчдаас гадна сурагч, оюутнууд нэгдсэн байна. Харин CGT үйлдвэрчний эвлэл жагсагчдын тоог 500 мянга гаруй гэж мэдээлжээ.
Үйлдвэрчний эвлэлүүдийн мэдээлснээр, 2017 оноос хойш төрийн албан хаагчдын худалдан авах чадвар 16 хувиар буурсан аж. Гэвч Францын Засгийн газар төсвийн хэмнэлтийн хүрээнд төрийн албан хаагчдын цалинг дөрөв дэх жилдээ нийтээр нь нэмэгдүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн аж.
Францын төрийн салбарт нийт 5.8 сая хүн ажилладаг бөгөөд үйлдвэрчний эвлэлүүд цалингийн нэмэгдэл олгох, инфляцын өсөлттэй уялдуулан цалин хөлсийг шинэчлэхийг Засгийн газраас шаардаж байна.
Эх сурвалж: Reuters

#Франц,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3596