“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө үндэсний сүлжээ”-ний гишүүн байгууллагууд болох Глоб Интернэшнл төв, Хэвлэлийн хүрээлэн, Монголын Эмнести Интернэшнл байгууллага нь “25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч Б.Даваахүүг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлд заасан “Нийтийн албан тушаалтныг заналхийлэх” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хорьж буй асуудалд анхаарал хандуулж байна.

Нийтэд ил болсон мэдээллээр сэтгүүлч Б.Даваахүүг 2026 оны 11 дүгээр сарын 5-наас 6-нд шилжих шөнө ажлаа тараад гэртээ харих замд нь цагдаагийн байгууллагаас саатуулж, улмаар 11 дүгээр сарын 7-ны өдөр шүүхийн шийдвэрээр 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь заалт болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлээр хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхтэй. Төрийн байгууллага, нийтийн албан тушаалтны үйл ажиллагаа, бодлого, шийдвэрт хяналт тавих, шүүмжлэх, олон нийтийн эрх ашгийн төлөө мэдээлэл хүргэх нь сэтгүүл зүйн үндсэн чиг үүрэг юм.

Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг тухайн үйлдлийн бодит нөхцөл байдал, агуулга, зорилго болон хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжтэй уялдуулан үнэлэх шаардлагатай. Сэтгүүлчийн мэдээлэл түгээх, асуулт тавих, шүүмжлэл илэрхийлэх, нийтийн ашиг сонирхлын асуудлыг хөндөх мэргэжлийн үйл ажиллагааг гэмт хэрэгт тооцох эсэхийг шийдвэрлэхдээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний үндсэн баталгааг зайлшгүй харгалзан үзэх ёстой. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл, нөхцөлийг тодорхой заасан.

Хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах энэхүү арга хэмжээг хэрэглэхдээ хуульд заасан үндэслэл, зайлшгүй шаардлагыг бодит баримтад тулгуурлан нягтлан шалгаж, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх боломжийг харгалзах нь зүйтэй.

Иймд бид холбогдох төрийн байгууллага, прокурор болон шүүхэд дараах асуудлыг анхаарч ажиллахыг уриалж байна.

  1. Сэтгүүлч Б.Даваахүүг цагдан хорьж буй үндэслэл, шаардлагыг нэн даруй хянаж, хуульд заасан үндэслэл хангагдаагүй бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорихгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах;
  2. Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлийг хэрэглэхдээ тухайн үйлдлийн бодит нөхцөл байдал, агуулга, зорилго, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн тогтоож, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг харгалзан үзэх;
  3. Сэтгүүлчийг хууль ёсны мэргэжлийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлснийх нь төлөө эрүүгийн хариуцлагад татахгүй байх, эрүүгийн хуулийг үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхийг хязгаарлах хэрэгсэл болгон ашиглахгүй байх;

Сэтгүүлчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх бусад эрхийг бүрэн хангах.  Хэвлэлийн эрх чөлөө бол зөвхөн сэтгүүлчдийн эрх ашгийн асуудал биш. Энэ бол иргэн бүрийн мэдээлэл авах, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн баталгаа юм.

Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалах нь олон нийтийн мэдэх эрх, ардчилсан нийгмийн ил тод байдал, хариуцлагатай засаглалыг хамгаалж буй хэрэг юм. 

ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭНМОНГОЛЫН ЭМНЕСТИ ИНТЕРНЭШЛ

#онцолсон, #Сэтгүүлч, #сэтгүүлч Б.Даваахүү,