Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын дэвшүүлсэн “Нээлттэй парламент” бодлогын хүрээнд шинэчлэгдсэн www.parliament.mn сайтын үндсэн цэсүүд, нэмэлт холбоосууд, ил болсон дата мэдээллүүдийг олон нийтэд цувралаар танилцуулж байна. Энэ хүрээнд оюутны эрхийг хамгаалах олон улсын өдрөөр “Нээлттэй парламент” өдөрлөг Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн нэгдүгээр байранд боллоо. Өдөрлөгийн үеэр шинэчлэгдсэн parliament.mn сайтад УИХ-ын гишүүдийн намтар, тайлан, ирц, хөрөнгө оруулгын мэдүүлэг, санал хураалтад оролцсон байдал, санаачилсан хуулийн төслүүд зэрэг мэдээллийг ил тод байршуулсныг танилцууллаа.

Эдгээрээс гадна өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд яваа хуулийн төслүүдтэй бүрэн эхээр нь танилцаж, нийтийн ашиг сонирхлын асуудлаарх цахим өргөдлийг дэмжсэн, дэмжээгүй саналаа өгөх боломжтой юм. Түүнчлэн бүх хуулийн хувийн хэргийн жагсаалттай дэлгэрэнгүй танилцах боломжтойгоор байршуулсан нь эрх зүйн хөтөлбөрийн оюутнуудад чухал хэрэглэгдэхүүн болсныг онцоллоо. Цахим шинэчлэлийн хүрээнд парламентын бүхий л нээлттэй мэдээлэл, өгөгдлийг өөрсдийн систем, хөгжүүлэлтэд шууд холбон ашиглах API орчныг анх удаа үүсгэжээ.

Залуусаа сонсдог, тэдний оролцоог дэмждэг байхын тулд УИХ-ын дарга С.Бямбацогтын санаачилгаар SPARLIAMENT цэс нэмэгдсэнийг энэ үеэр танилцууллаа. Оюутан залуусын санал, хүсэлтийг шууд, шуурхай хүлээн авах зорилготой уг цэс рүү хандсанаар сургалтын төлбөр, тэтгэлэг, боловсролын чанар, дотуур байр, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд зэрэг агуулгаар санал хүсэлтээ парламентад шууд хүргэх боломжтой болжээ. Ялангуяа оюутан болсон эхний жилүүдэд эдгээр асуудал тулгарсан ч хаана хандахаа төдийлэн мэддэггүй байсан тул хамгийн бодитой, хялбар шийдэл болсныг оюутнууд онцоллоо.

“Нээлттэй парламент” бодлогын хүрээнд шинэчлэгдсэн parliament.mn сайтаас гадна E-Mongolia систем дэх “Улсын Их Хурал таныг сонсож байна” цэсээр дамжуулан 21 аймаг, 9 дүүргийн иргэд санал, хүсэлтээ илгээсээр байна. Залуус өөрт хэрэгтэй мэдээллээ шуурхай, ойлгомжтойгоор шууд хүлээн авах, тухайн датагаа боловсруулсны үндсэн дээр бие даан шийдвэр гаргах боломжтой болсныг сайшааж байлаа. Нийгмийн эрэлт хэрэгцээ, цаг үеийн шаардлагад нийцсэн цахим шинэчлэлийг бусад төрийн байгууллагууд үлгэрлэн хэрэгжүүлэхийг оюутан залуусын төлөөлөл уриаллаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,