ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Өргөн барьсан хуулийн төсөл:

·         УИХ-ын гишүүн Б.Түвшин, О.Номинчимэг, А.Ганбаатар, Ч.Лодойсамбуу, Г.Уянгахишиг, З.Мэндсайхан, Г.Очирбат нарын хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төсөл;

viber_image_2026-11-16_16-36-47-812.jpg

·         УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Д.Ганмаа, Б.Мөнхсоёл, С.Эрдэнэбат нарын 33 гишүүний хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

viber_image_2026-11-16_16-36-48-906.jpg

·         УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, О.Саранчулуун, М.Сарнай, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд  нарын хамт өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

·         УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ц.Баатархүү, Б.Мөнхсоёл нарын хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

viber_image_2026-11-16_16-36-48-360.jpg

·         УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Наранбаатар, Д.Ганмаа, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат, М.Энхцэцэг, Г.Хосбаяр, А.Ариунзаяа, Д.Рэгдэл, Б.Мөнхсоёл, М.Ганхүлэг, Д.Пүрэвдаваа, Б.Түвшин нарын 28 гишүүний хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл

viber_image_2026-11-16_16-36-49-909.jpg

АЖЛЫН ХЭСЭГ

-Оюутолгойн нээлттэй сонсголыг зохион байгуулж, УИХ-ын 120 дугаар тогтоолыг батлуулав.

viber_image_2026-11-16_16-36-50-460.jpg

-Ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварын дарамт, ачааллыг бууруулах зорилгоор Татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт 2 жилийн хугацаанд 3 удаа орж ажиллан хуулийн төслийг амжилттай батлуулав.

viber_image_2026-11-16_16-36-50-986.jpg

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсэг;

-"Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл"-ийн асуудлаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсэг;

image.png

-Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий ажлын хэсэг;

-Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг;
-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, шаардлагатай хууль, тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг;

-Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг;
-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилт болон жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, зээл олголт, эргэн төлөлт, зээлийн хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээллийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг;
-Эдийн засаг, бизнес, банк санхүүгийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг;

-Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд баталсан хууль, тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг;

image.png

-Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа усны нөөцийн зөв зохистой ашиглалт, усны ашиглах боломжит нөөц, ус хэрэглээний хэтийн төлөв, ус ашигласны болон ус бохирдуулсны үнэ, төлбөр, үр дүнгийн талаар холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг;

-Хөдөөгийн хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг;
-Үндэсний баялгийн сан, олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг;

-Криптовалюттай холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг;
-Виртуал хөрөнгөтэй холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг;

-Шүгэл үлээх журмын талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг;
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг;

-Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах болон төлөөллийн бүрэн эрхийг бэхжүүлэх, институцийн чадавх, үйл ажиллагааны сахилга, хариуцлагыг сайжруулах, парламентын нэр хүнд, иргэдийн итгэлийг дээшлүүлэх чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг;
-Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх, санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсэг ;

-Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсэг;

-Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн асуудлаар санал, дүгнэлт гаргах холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсэг;

ГАДААД ХАРИЛЦАА

Хоёр орны парламентын хамтын ажиллагааны талаар санал солилцов

УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүдийн төлөөллийн хамт Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг
хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр орны парламентын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Бүгд Найрамдах Казахстан Улсад ажлын айлчлал хийв

Айлчлалаар Байнгын хороо, парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын парламент хоорондын тогтмол харилцаа тогтоох, хууль тогтоох үйл ажиллагааг харилцан дэмжих, туршлага судлах нөхцөлийг бүрдүүлэх, худалдаа хөрөнгө оруулалт, гадаад харилцааг сайжруулахаар хэлэлцээр хийлээ.

Эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар хэлэлцэв

Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэргүүтэй төрийн болон санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчдийн хамт оролцлоо. Уг форумаар Монгол Улсын сэргээгдэх эрчим хүч, санхүүгийн салбарын хөрөнгө оруулалтын орчин, хэрэгжиж буй томоохон төслүүдийг танилцуулж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцэв.

Дэлхийн банкны зөвлөхүүдтэй уулзалт хийв

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, яамны төлөөлөл болон Дэлхийн банкны зөвлөхүүдтэй Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдийн хамт уулзалт хийв. Уулзалтаар Монгол Улсын Тэтгэврийн даатгалын тогтолцооны өнөөгийн байдал, тулгарч буй асуудал цаашдын бодлогын шинэчлэл, шийдлийн талаар санал солилцов.

Бүгд Найрамдах Япон Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Японы Саппоро дахь Монгол Улсын өргөмжит консул Такэүчи Казүаки
болон Хоккайдо мужийн Биэй хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар ярилцаж, санал солилцлоо.

Түүнчлэн,

·   Бүгд Найрамдах Сингапур Улсын Төрийн ахлах сайд Сим Анныг хүлээн авч уулзан парламентын болон гадаад бодлогын түвшинд цаашид хамтран ажиллах тал дээр санал солилцов.

·         Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид
Шарифитай уулзав. 

·    Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн суурь судалгаа, мөн залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн болон жендэрт суурилсан хүчирхийллийн төлөв байдлын судалгаа, Говийн бүсийн хүн ам зүйн дүн шинжилгээ зэрэг ажлуудын талаар уулзалт хийв. 

·  Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, Төлөөлөгчдийн тэргүүн Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

ОНЦЛОХ АЖЛУУДААС:

·  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт Булган аймагт ажиллаж, боловсрол, соёлын салбарын бүтээн байгуулалтын явцтай танилцан шаардлагатай хөрөнгө оруулалтын шийдвэрүүдийг гаргалаа. Энэ үеэр Хөгжимт жүжгийн театрын шинэ барилгыг 2026 оны төлөвлөгөөнд тусгаж, IV цэцэрлэгийн тоног төхөөрөмж, тохижилтод шаардлагатай 148.1 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэв.

·        Боловсролын сайд П.Наранбаяр болон Азийн хөгжлийн банкны
төлөөллүүдтэй Хөвсгөл аймагт ажиллаж "зуухан галлагаа"-тай сургуулиудын төсөв, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэлээ.

·        Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчидтай уулзалт хийв.
Тус арга хэмжээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 850 гаруй албан хаагч оролцож, салбарын бодлого, шинэчлэлийн асуудлаар мэдээлэл солилцов.

·     Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөлтэй уулзав. Улсын хэмжээнд эрүүл мэндийн 4,900 гаруй байгууллагад  67 мянга гаруй хүн ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Нийт ажиллагсдын 43 хувь нь хувийн хэвшлийнх юм.

·       Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан зохион байгуулсан, 21 аймаг, 330 сумдын 800 гаруй адуучдын “Монгол адуучин” үндэсний чуулганд Монголын морин спорт, уяачдын холбооны дэд ерөнхийлөгчийн хувиар оролцлоо.
Монгол адууны өв соёл, уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээж, дэлхийд түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт адуучид, эрдэмтэн судлаачид болон төр, салбарын байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал юм.

·         Боловсролын сайд П.Наранбаярын хамт Булган аймагт Боловсролын салбарт 2024-2028 онд баримтлах бодлого, хэрэгжилтийн талаар уулзалт, хэлэлцүүлэг хийв.

·    "Даатгалын салбарын хууль тогтоомжийн талаар санал, дүгнэлт гаргах" шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг МҮХАҮТ-тай хамтран Даатгалын компаниуд, даатгуулагчид, мэргэжлийн оролцогчид холбоодын төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав.

·         Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн
гишүүдтэй уулзаж, ЭМД-ын сангийн алдагдал, тулгамдаж буй асуудлуудыг бодлогын түвшинд шийдвэрлэх талаар санал солилцов.

·         Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан болон Австралийн Засгийн газар хамтран "Монгол Улсад жендерийн мэдрэмжтэй, хүртээмжтэй нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах нь" сэдэвт салбар дундын зөвлөлдөх хэлэлцүүлгийг зохион байгуулав.

·        Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон 330 сум, 9 дүүргийн төлөөлөл болсон 800 гаруй эмэгтэйчүүд оролцсон “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад жендер, хүний эрхийн асуудлаар байр сууриа илэрхийлж оролцлоо. 

·   “Дэлхийн ХҮН” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Хөвсгөл аймагт зохион байгуулж нийт 250  ахлах ангийн сурагчдад /IX-XII/ мэргэжил сонголт, гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийн боломжууд, IELTS-д хэрхэн бэлтгэх тухай болон  зүрх сэтгэлийн боловсрол сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэг өрнүүллээ.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,