УИХ-ын гишүүний ажлаа сар тутам хос бичгээр хүргэдэг. Та дараах холбоосноос гишүүний сүүлийн сарын тайлан болон өмнөх 27 сарын тайланг үзнэ үү. https://www.facebook.com/share/p/1C9RE815qf/

viber_image_2026-11-18_09-49-24-320.jpg

 ХУУЛЬ ТОГТООХ БОЛОН ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал (ҮАБҮБ), улсын төсөв, эрүүл мэнд, боловсрол, хүний эрх, эдийн засаг, гадаад харилцаа, төрийн байгуулалтын чиглэлээр идэвхитэй ажиллаж байна.

Төсөв, хууль, шүүх, эрүүл мэндийн асуудалд анхаарч ажиллав

Улсын төсвийг ҮАБҮБ-ын шалгуурт нийцүүлэх, төсвийн зарцуулалтад эрэмбэ тогтоох, төсвийн хөрөнгийг зөв зохистой хуваарилах чиглэлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд тус бүр хоёр удаа албан бичиг хүргүүлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ҮАБҮБ-ыг шинэчлэх хэрэгцээ, шаардлага, үндэслэлийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүргүүлж байв. Төсөв ҮАБҮБ-д нийцэж буй эсэхээр Монгол Улсын Ерөнхий аудитор Магнайсүрэнд “Эдийн засгийн хараат бус хяналтын хэрэгжилтийн талаар” УИХ-ын гишүүний асуултыг 2025 оны 08 дугаар сарын 26-нд тавьж байв.

Хүний эрх, эрүүл мэнд, боловсрол, Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэрэгжилтийг хангах, хууль бус алт олборлолт, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой асуудлаар холбогдох сайд, байгууллагад Улсын Их Хурлын гишүүний 7 асуулга хүргүүлэв. Мөн улсын төсөв, эрүүл мэнд, устай холбоотой асуудлаар холбогдох сайд, байгууллагад Улсын Их Хурлын гишүүний 3 асуулт тавьж, салбарын бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг тодруулах, хариуцлага, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

viber_image_2026-11-18_09-49-23-222.jpg

УИХ-ын чуулганд 102 асуудлаар 289 удаа үг хэлснээс хууль, шүүх, төрийн байгуулалт, төсөв, санхүү, эрүүл мэнд, боловсрол, гадаад харилцаа, эдийн засгийн асуудлыг хамгийн их хөндлөө.

БАЙНГЫН ХОРОО

Хүний эрх, эрх чөлөөг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо (ХЗБХ), Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо (АБГББХ)-ны гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд 2024–2026 онд Хууль зүйн байнгын хорооны харьяа Хүний эрхийн дэд хорооны даргын үүргийг гүйцэтгэсэн.

Хүний эрх, эрх чөлөөг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг сайжруулах, хүний эрхийн тулгамдсан асуудлыг парламентын түвшинд хэлэлцэн шийдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Энэ хүрээнд Хүний эрхийн дэд хорооны 4 удаагийн хуралдааныг зохион байгуулж, нийт 473 оролцогчийг хамарсан 22 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.

Түүнчлэн Хүний эрхийн форумын (ХЭФ) төлөөлөлтэй сар бүр тогтмол уулзаж, хүний эрхийн асуудлаар санал солилцох, тулгамдаж буй асуудлыг парламентын түвшинд хөндөн хэлэлцэх байнгын ажиллагаатай механизмыг бүрдүүлж, тайлант хугацаанд нийт 7 удаагийн уулзалтыг зохион байгуулсан.

2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар “Гадаад улс дахь Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” дэд хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Энэхүү ажлын хүрээнд гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг парламентын түвшинд авч үзэж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан.

 АЖЛЫН ХЭСЭГ

19 ажлын хэсэгт ажиллав

Хүний эрх, боловсрол, эрүүл мэнд, төсөв, хот байгуулалт, кибер аюулгүй байдал болон бусад салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр нийт 19 ажлын хэсэгт ажилласан. Үүнээс 7 ажлын хэсэгт одоо үргэлжлүүлэн ажиллаж байгаа бөгөөд үлдсэн 12 ажлын хэсгийн үйл ажиллагаа дууссан байна.

Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, эрхийг сэргээх, тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн олговор олгох асуудлыг судлах ажлын хэсгийн даргаар ажиллаж, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2026 оны тавдугаар сарын 1-ний өдрийн 15 дугаар тогтоолыг батлуулсан.

viber_image_2026-11-18_09-49-22-123.jpg

Уг тогтоолоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтыг бүрдүүлэх, үнэлэхэд гарч байгаа алдаа дутагдал, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчиж, хязгаарлаж байгаа явдал, хүний халдашгүй байх эрх зөрчигдөх нөхцөл, хууль зөрчсөн шийдвэр, шүүхийн хараат бус байдалд эргэлзээ үүсгэх нөхцөл, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэтрүүлэн хэрэглэж байгаа явдал нь тухайн тохиолдол бүрийн алдаа бус, системийн шинжтэй доголдол болохыг тэмдэглэж, тэдгээрийг арилгах, хүний эрхийн баталгааг бодитой хангах чиглэлээр бодлогын болон зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгосон.

ӨРГӨН БАРЬСАН ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСӨЛ

Өргөн барьсан тогтоолын төсөл:

“Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлж батлуулсан.

Өргөн барьсан хуулийн төсөл:

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг өргөн барив

 Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, даатгалын эрсдэлийг хуваарилах, нөхөн төлбөр олгох, даатгуулагч болон даатгагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилготой. Хууль батлагдсанаар тариаланчид цаг уурын эрсдэлээс санхүүгийн хувьд хамгаалагдаж, орлогын савлагаа буурна. Нөхөн төлбөр ил тод, шуурхай, хялбар болно. Даатгалтай тариалан банкны зээл, хөрөнгө оруулалт татахад илүү таатай болно. Эрсдэлийг шатлан хуваарилснаар их ган болох жил төсөвт гэнэтийн дарамт буурна. Хууль зүйн хувьд нэр томьёо, гэрээ, сан, маргаан шийдвэрлэх журам нэг мөр тодорхой болж, даатгалд итгэх итгэл нэмэгдэнэ.

viber_image_2026-11-18_09-49-24-871.jpg

Боловсруулж буй хуулийн төсөл:

  • Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: Шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварыг үнэлэх ажиллагааг бодитой, шударга, ил тод болгох, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд чиглэнэ.

  • Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл: Аймгийн төвөөс алслагдсан, хүн амын төвлөрөл бүхий сум, тосгон, суурин газарт оршин суугаа даатгуулагч, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа, шалтгааныг тогтоох, сунгах үйлчилгээг иргэнд ойр, хүртээмжтэй хэлбэрээр зохион байгуулах, тухайн нутаг дэвсгэрийн эрүүл мэндийн байгууллагад түшиглэн баримт бичиг болон цахим хэлбэрээр магадлан шийдвэрлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд оршино.

Хамтран санаачилсан хуулийн төслүүд:

1.    Нисгэгчгүй агаарын хөлгийн тухай. 2026.11.12

2.    Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай. 2026.11.06

3.    Усны тухай хууль өөрчлөлт оруулах тухай. 2026.10.07

4.    Хянан шалгах түр хороо байгуулах тухай. 2026.10.06

5.    Монгол Улсын Их Хурлын тогтоол. 2026.07.01

6.    Асрах үйлчилгээний тухай. 2026.06.23

7.    Ойн тухай хууль. 2026.06.07

8.    Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай. 2026.06.02

9.    Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль. 2026.05.29

10. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. 2026.05.28

11. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай. 2026.05.07

12. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай. 2026.04.01

13. Хянан шалгах түр хороо байгуулах тухай. 2025.12.29

14. Нийгмийн ажлын тухай. 2025.12.16

15. Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. 2025.11.27

16. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай. 2025.11.20

17. Хянан шалгах түр хороо байгуулах тухай. 2025.11.12

18. "Хянан шалгах түр хороо байгуулах тухай" улсын их хурлын тогтоолын төсөл. 2025.10.27

19. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. 2025.09.21

20. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. 2025.07.01

21. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. 2025.06.25

22. Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай. 2025.06.23

23. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай. 2025.06.23

24. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай. 2025.06.11

25. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай. 2025.05.08

26. Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг батлах тухай. 2024.10.01

27. Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай. 2024.09.04

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ АСУУЛТ, АСУУЛГА

·         2024.11.11 өдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад тавьсан “Улаанбаатар хотын усны чанарын тухай” УИХ-ын гишүүний асуулт

·         2024.11.22 өдөр Эрүүл мэндийн сайдад тавьсан “Монгол хүний эрүүл мэндийн тухай” УИХ-ын гишүүний асуулт

·         2025.08.26 өдөр Монгол Улсын Ерөнхий аудиторт тавьсан “Эдийн засгийн хараат бус хяналтын хэрэгжилтийн талаар” УИХ-ын гишүүний асуулт

·         2025.08.26 өдөр Эрүүл мэндийн сайдад тавьсан “Эрүүл монгол хүний эрхийн баталгааг хангах талаар” УИХ-ын гишүүний асуулга

·         2025.08.28 өдөр Боловсролын сайдад тавьсан “Боловсролтой монгол хүний баталгааг хангах талаар” УИХ-ын гишүүний асуулга

·         2025.12.31 өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьсан “Хүний амьд явах эрхийн хэрэгжилтийн тухай” УИХ-ын гишүүний асуулга

·         2026.01.12 өдөр Батлан хамгаалахын сайдад тавьсан “Хүний амьд явах эрхийн хэрэгжилтийн тухай” УИХ-ын гишүүний асуулга

·     2026.09.14 өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Улсын Их Хурлын 2026 оны 15 дугаар тогтоолын хэрэгжилт, хүний эрхийн баталгааны талаар” УИХ-ын гишүүний асуулга

·         2026.10.02 өдөр Хууль зүй дотоод хэргийн сайдад тавьсан “Хууль бус алт олборлолт, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой асуудлын тухай” УИХ-ын гишүүний асуулга

·         2026.11.11 өдөр МонголБанкны ерөнхийлөгчид тавьсан “Зээлдэгчийн эрх, үүргийн хэрэгжилт, биенесийн хариуцлагын талаар” УИХ-ын гишүүний асуулга

ГАДААД ХАРИЛЦАА

·         АНУ-ын Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далайн судалгааны төвд НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний урилгаар зохион байгуулагдсан “Номхон далай дамнасан тогтвортой хөгжлийн хэлэлцүүлэг”-т оролцож, “Уур амьсгалын өөрчлөлт ба Монгол Улсын хүчин чармайлт” сэдвээр илтгэл тавив. /2024 оны 10 дугаар сар – АНУ/

·     Сасакавагийн энх тайвны сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамнаас хэрэгжүүлсэн Монгол, Японы тээвэр, логистикийн асуудлаарх арга хэмжээнд оролцсон. Айлчлалын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн томоохон байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хоёр улсын тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов. /2025 оны 2 дугаар сар – Япон Улс/

·      ХБНГУ-ын Конрад-Аденауэр сангаас Берлин хотноо зохион байгуулсан “Түүхэн өөрчлөлтийн үеийн дараах Германы улс төр” сэдэвт хөтөлбөрт оролцож, Германы улс төрийн тогтолцоо, түүхэн өөрчлөлтийн дараах улс төрийн үйл явцын талаар судалж, туршлага судлав. /2025 оны 11 дүгээр сар – ХБНГУ/

·         Азийн хөгжлийн банкнаас Шинэ Зеланд Улсад зохион байгуулсан “Төрийн өмчит компанийн шинэчлэл ба судалгааны аялал”-д Монгол–Шинэ Зеландын парламентын бүлгийн даргын хувиар оролцож, төрийн өмчит компанийн засаглалын бүтэц, гүйцэтгэлийн хяналт, хариуцлагын механизмтай танилцан, төрийн өмчит компанийн засаглалыг боловсронгуй болгох чиглэлээр туршлага судлав. /2025 оны 12 дугаар сар–Шинэ Зеланд Улс/

·     Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Индонез Улсын Жакарта хотноо зохион байгуулагдсан “Зүүн Өмнөд Азийн орнуудын стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх бүс нутгийн 5 дугаар форум”-д оролцов.

·      Форумын хүрээнд стратегийн худалдааны хяналтын тогтолцоог бэхжүүлэх, терроризм болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх, холбогдох эрх зүйн зохицуулалт, стандарт, олон улсын хамтын ажиллагааг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв. /2026 оны 9 дүгээр сар – Бүгд Найрамдах Индонез Улс/

ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АЖИЛЛАСАН БАЙДАЛ

Төвийн бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний хувьд сонгогчидтойгоо тогтмол уулзаж, орон нутгийн иргэдийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсох, шийдвэрлүүлэх чиглэлээр нийт 206 удаа орон нутагт ажилласан. Үүнээс Төв аймагт 76, Сэлэнгэ аймагт 62, Дархан-Уул аймагт 68 удаа ажиллажээ.

Мөн хүүхэд, багачуудын боловсрол, хүмүүжил, үндэсний өв соёл, түүхийн мэдлэгийг дэмжих, ирээдүйн Монгол иргэнийг төлөвшүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Д.Батбаяр нарын хамт гурав дахь жилдээ Төвийн бүсийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад захидал бичих, тэдний хариу захидалтай танилцах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Энэхүү санаачилга нь сурагчдад боловсрол, монгол хэл бичиг, өв соёл, түүх, хүний мөн чанар, зөв төлөвшлийн талаар эргэцүүлэн бодох, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна.

viber_image_2026-11-18_09-49-23-772.jpg

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,