НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурлын үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний павильонд “Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд хамтын ажиллагааны механизмыг идэвхжүүлэхэд тулгарч буй сорилт, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд хэрэгжүүлэх олон улсын хамтын ажиллагаа нь улс орнуудын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC)-ийн зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, уур амьсгалын технологи, хөрөнгө оруулалтыг татах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах шинэ боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд олон улсын нүүрстөрөгчийн зах зээлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, төслийн зөвшөөрөл, санхүүжилт, институцийн зохицуулалт болон хувийн хэвшлийн оролцоо, саад бэрхшээл, олон улсын туршлага, бодит шийдэл тодорхойлохыг чиглэлээр хэлэлцэв.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Др. М.Намхайринчэн панелистаар оролцож, Монгол Улсын нүүрстөрөгчийн зах зээлийн эрх зүй, институцийн орчны шинэчлэл болон БНСУ-тай хамтран хэрэгжүүлж буй NEDS төслийн туршлага, цаашдын боломж, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулсан. Монгол Улс 2026 оны долоодугаар сард Уур амьсгалын өөрчлөлтийн тухай шинэчилсэн хуулийг баталж, уур амьсгалын үйл ажиллагааны эрх зүй, институцийн үндсийг бэхжүүлснийг онцлоод Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд нүүрстөрөгчийн зах зээлд оролцох, төслийн хэрэгжилтийг хангах, хяналт-шинжилгээ хийх, тайлагнах, баталгаажуулах болон олон улсын хэмжээнд шилжүүлсэн бууралтын үр дүнг бүртгэхтэй холбоотой нарийвчилсан журам, зохицуулалтыг боловсруулж байгааг онцоллоо.
Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны бодит жишээ болох Улаанбаатар хотын Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгээс үүсэх метан хийг цуглуулж, шатаах замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах зорилготой Монгол Улсын БОУАӨЯ, Улаанбаатар хотын захиргаа, БНСУ-ын Байгаль орчны корпорац (Korea Environment Corporation), Судоквон хог хаягдлын цогцолборын менежментийн корпорац (Sudokwon Landfill Site Management Corporation) хамтран ажиллаж буй NEDS төслийн талаар танилцуулав.
Мөн төслийн хамгийн сүүлийн үеийн тооцооллоор 2027–2036 оны арван жилийн ашиглалтын хугацаанд ойролцоогоор 550 мянган тонн CO₂-эквивалент хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой гэж тооцоолж буйг дурдлаа.
Хэлэлцүүлгийн үеэр нүүрстөрөгчийн төслүүдийг өргөжүүлэхэд тогтвортой санхүүжилт, хувийн хэвшлийн оролцоо чухал болохыг онцоллоо. Түүнчлэн олон улсын түншүүдийг зөвхөн тодорхой төслүүдийг санхүүжүүлэх, дэмжихээс гадна Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндэсний институц, зохицуулалт, техникийн чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллахыг уриалсан юм.
Хэлэлцүүлгийн дараа БНСУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Уур амьсгалын хямралын эсрэг хариу арга хэмжээний хороо, Эрчим хүчний агентлаг, Судоквон хог хаягдлын цогцолборын менежментийн корпорацын төлөөллүүдтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

#БНсу, #Монгол Улс,