Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо

Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг баталж, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авсан шүүгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах талаар зохицуулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар тус хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахгүй байж болно.” гэж заасан нь эрх зүйн тодорхойгүй байдал үүсгэж, тохирсон байх болон бусад зарчим, хүний эрх, эрх чөлөөг хангах баталгааг алдагдуулсан гэж үзлээ. Иймээс энэхүү зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх … эрхтэй. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн гэж шийдвэрлэж, 2026 оны 08 дугаар дүгнэлтийг гаргав.

Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлтээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн бөгөөд энэ нь тус хуулийн бусад заалтын дагуу шүүгч талуудын хүсэлт, гомдлоор, эсхүл өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахад саад болохгүй болно.

#онцолсон, #Үндсэн хуулийн цэц, #эрүүгийн хууль,