Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Их Британийн BBC телевизийн эсрэг гаргасан 10 тэрбум ам.долларын нөхөн төлбөр нэхэмжилсэн гүтгэлгийн хэргийг шүүхээр үргэлжлүүлэн хэлэлцэх шийдвэр гаргажээ.

Флорида мужийн Холбооны шүүхийн шүүгч Жеффри Кунц арваннэгдүгээр сарын 10-нд BBC-ийн хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг няцааж, Трампын нэр хүндэд хохирол учруулсан гэх нэхэмжлэлийг цааш хэлэлцэх үндэслэлтэй гэж үзсэн байна. Харин шударга бус худалдааны үйл ажиллагаатай холбоотой тусдаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

Уг хэрэг нь BBC телевиз 2021 оны нэгдүгээр сарын 6-нд АНУ-ын Конгрессын ордонд болсон үймээний өмнө Трампын хэлсэн үгийг эвлүүлэн засварлаж, түүнийг дэмжигчдээ хүчирхийлэлд уриалсан мэтээр дүрсэлсэнтэй холбоотой юм.

Тодруулбал, BBC-ийн “Panorama” нэвтрүүлэгт Трампын хэлсэн үгийн өөр өөр цаг үед хэлсэн хэсгүүдийг нэгтгэн харуулж, Капитолын ордон руу жагсахыг уриалсан болон “тэмц, бүх хүчээрээ тэмц” гэсэн утгатай хэсгийг залгуулан гаргажээ. Харин тайван жагсаал хийхийг уриалсан хэсгийг орхигдуулсан гэж Трамп үзэж байгаа юм.

BBC уг эвлүүлэг төөрөгдүүлсэн байсныг хүлээн зөвшөөрч, Трампаас уучлал хүссэн боловч гүтгэлэг үйлдсэн гэх хариуцлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Шүүгчийн энэ удаагийн шийдвэр нь Трампын гүтгэлгийн талаарх үндэслэлийг шүүхээр үргэлжлүүлэн хэлэлцэх боломж олгосон болохоос түүний нэхэмжлэл үнэн зөв, BBC буруутайг эцэслэн тогтоосон шийдвэр биш юм.

Трамп уг шийдвэрийг “том ялалт” хэмээн нэрлэсэн бол BBC шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байгаа ч өөрийн байр сууриндаа итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Reuters