Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ, ОХУ, Украины төлөөлөгчдийн оролцоотойгоор Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу-Даби хотод болж буй гурван талт хэлэлцээний эхний өдөр бүтээлч, үр өгөөжтэй болсон гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ.
Тэрбээр хэлэлцээний үеэр Украины аюулгүй байдлын урт хугацааны баталгаа, дайныг зогсоох арга зам, хүмүүнлэгийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд олзлогдсон цэргүүдийг солилцох асуудалд онцгой анхаарал хандуулсан байна.
Тухайлбал, хоёр талаас тус бүр 1000, цаашлаад 1500 цэргийн алба хаагчийг солилцох боломжийг хэлэлцжээ. Энэ асуудлаар АНУ-ын тал ОХУ-тай үргэлжлүүлэн ярилцахаар болсон байна.
Харин газар нутгийн асуудлыг хөндсөн ч энэ талаар шийдвэр гаргах эрх зөвхөн төрийн тэргүүн нарт хамаарах бөгөөд Украины хэлэлцээний баг ийм эрх мэдэлгүй гэдгийг Зеленский онцолжээ.
Хэлэлцээний хоёр дахь өдөр талууд хурцадмал байдлыг намжаах, эрчим хүч болон Хар тэнгисийн асуудал, олзлогдсон цэргүүдийг солилцох, мөн төрийн тэргүүн нарын түвшинд гурван талт уулзалт зохион байгуулах боломжийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Зеленский Европын холбоо, АНУ, Украины байр суурь нэгдмэл байх шаардлагатайг онцлоод, хэлэлцээгээр энх тайванд бодитоор ойртох нь хамгийн чухал гэдгийг тэмдэглэжээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3595