БНХАУ-ын Шэньси мужийн Шисянь шинэ дүүргийн Фөндун шинэ хотод нэгэн эрэгтэй экскаватор жолоодон Төрийн үйлчилгээний төвийн барилга руу дайрч, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учруулжээ.
Уг хэрэг Даваа гарагийн 11:00 цагийн орчимд болсон бөгөөд цагдаагийн байгууллагын мэдээлснээр 47 настай, Ху овогтой этгээдийг хэргийн газарт баривчилсан байна. Тэрбээр экскаватороор барилгын гол хаалга, шат болон гадна фасадыг мөргөж, хэд хэдэн хэсгийг эвдэлжээ. Хэрэг явдлын улмаас хүн бэртэж гэмтээгүй, амь нас эрсдээгүй байна.
Хятадын хэвлэлүүдэд мэдээлснээр, уг этгээд мал аж ахуйн зориулалттай аж ахуйн нэгжээ нүүлгэн шилжүүлсэнтэй холбоотой олгосон нөхөн олговрын хэмжээнд сэтгэл дундуур байснаас ийм үйлдэл хийсэн байж болзошгүй аж. Гэхдээ цагдаагийн байгууллага энэ мэдээллийг албан ёсоор баталгаажуулаагүй бөгөөд хэргийн шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж байна.
Хэрэг гарсны дараа Төрийн үйлчилгээний төвийн үйл ажиллагааг түр зогсоосон ч маргааш нь хэвийн горимд шилжүүлжээ. Барилгын болон гаднах байгууламжид учирсан хохирлын хэмжээг одоогоор эцэслэн тогтоогоогүй байна.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3594