Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсэтийг огцруулах тухай санаачилга Конгрессын Төлөөлөгчдийн танхимд 211:204 саналын харьцаагаар унажээ.
Бүгд Найрамдах намын гишүүн Томас Месси Даваа гарагт уг санаачилгыг өргөн барихдаа Хэгсэтийг Конгрессын зөвшөөрөлгүйгээр Ираны эсрэг дайн эхлүүлсэн гэж буруутгасан байна.
Гэвч одоогоор Конгресст олонх хэвээр байгаа Бүгд Найрамдах намын гишүүд огцруулах саналыг эсэргүүцсэнээр санаачилга дэмжлэг авч чадсангүй. Харин Ардчилсан намын гишүүд болон Месси өөрөө огцруулахыг дэмжжээ.
Санал хураалтын өмнө Хэгсэт уг санаачилгыг “жүжиг”, “хорлон сүйтгэх ажиллагаа” хэмээн шүүмжилсэн бол Ерөнхийлөгч Дональд Трамп түүний ажлын гүйцэтгэлд “A+” үнэлгээ өгч, бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Хэгсэтийг огцруулах хэмжээний зөрчил гаргаагүй хэмээн өмгөөлжээ. Санал хураалтын дараа Трамп түүнийг “Америкийн аугаа эх оронч” хэмээн нэрлэж, Ардчилсан намынханд огцруулах оролдлогоо зогсоохыг уриалсан байна.
Өнгөрсөн долоо хоногийн завсрын сонгуулиар Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болсон ч шинэ бүрэлдэхүүний бүрэн эрх ирэх оноос эхлэх юм.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Пит Хэгсэт,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3594